Хэнтийн аймгийн Бэрх хотод гуравдугаар зэрэглэлийн гал унтраах 42 дугаар ангийг шинээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар болжээ.
Бэрх хот нь 968 өрх, 3183 хүн амтай, хүн амынхаа тоогоор аймагтаа гуравт ордог байна. “Монголросцветмет” нэгдлийн харьяа Жоншны үйлдвэрийн дэргэд гал унтраах анги 1981 онд байгуулагдаж, Галын тусгай албаны хоёр автомашин бүхий бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Жоншны үйлдвэр зогссоноор 1991 онд татан буугдсан юм байна. Сүүлийн жилүүдэд тэнд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжин, барилга байгууламж нэмэгдэж, хил залгаа Батноров, Биндэр суманд үйлчлэх боломжтой болохыг харгалзан гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүрэг бүхий мэргэжлийн анги, салбарыг байгуулснаар аймаг, орон нутгийн ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлж, гамшгийн тоо болоод хор хохирлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.