Засгийн газрын Үндэсний тэтгэлгийг аттестатчлалд хамрагдсан дээд боловсролын сургуулиуд зохих журмын дагуу өдрийн ангийн суралцагчид олгох ёстой.
БСШУЯ-ны шийдвэрээр улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан элсэгчид урамшууллын тэтгэлэг олгоно.
Мөн Засгийн газраас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын 720-оос дээш дундаж оноотой шинэ элсэгчид хамрагдах аж. Ингэхдээ нэг хичээлийн жилийн 10 хүртэл сарын турш тэтгэлгийг олгоно.
Суралцагчийн хувьд авсан тэтгэлэгээ сургалтын төлбөрт суутгах эсэхээ өөрөө шийднэ. Харин хоёр дахь дээд сургуульдаа суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохгүй юм байна.