Ноосны урамшуулалд хамрагдах малчдын хүсэлтийг хүлээж авч байгаа талаар мэдээлэл гарч байсан. Энэ талаар мал хамгаалах сангийн дэд захирал Ч.Болорчулуунаас тодрууллаа.
-Малчдад олгох ноосны урамшууллын ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Өнгөрсөн онд Засгийн газрын 221-р тогтоолоор батлагдсан хонь, тэмээний ноосонд, ноос бэлтгэгч үндэсний үйлдвэрлэгчээс малчин мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгоно гэсэн журам байгаа. Энэ нь журмын хүрээндээ явагдаж байгаа. Монголын ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох "Монгол шийдмэл" компани нь бүх орон даяар төлөөлөгчдөө гарган ажиллаж эхлээд дуусч байна.
-Хөдөө орон нутгуудад ноос хураах ажил хэднээс хэдний дотор үргэлжилдэг вэ?
-Тавдугаар сарын дунд үеэс долдугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг.
-Өнгөрсөн оны байддаар малчид энэ ажилд хамрагдах нь хэр байсан бэ?
-Өнгөрсөн жил нийт улсын хэмжээнд 21 аймгийн 32977 малчин өрхийн үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан ноосны хэмжээ нь 4925 тонн ноос тушаасан үүнд 9.8 тэрбум төгрөгний төсөл олгосон.
-Малчид ноос тушаахдаа хамаатан саднаараа нийлж нэгнийхээ нэр дээр өгч болох уу. Заавал өөрийнхөө нэр дээр тушаах ёстой юу.
-Малчин өрх бүр заавал өөрийнхөө нэр дээр тушаах ёстой. Урьд оны жилийн эцэст тоологдсон малд л урамшуулал тооцогдоно. Жишээ нь иргэн Дорж 100 хонь тоолуулсан бол 100 хониноос 120 кг ноос гарах ёстой. Монгол хонины ноосны дээд хэмжээ 1.2 кг-аар батлагдсан байдаг. Тэр хэмжээнээсээ ноос нь илүү гарвал үлдэгдэл ноос нь тухайн урамшуулалд тооцогдохгүй.
-Малчдын гар дээр тэрхүү урамшуулал нь хэзээ очих вэ?
-Энэ нь яг тодорхой заасан хугацаа байхгүй. Энэ ондоо л багтааж урамшууллыг олгоно гэж тогтоолд заасан байгаа.
-Малчид ноос тушаахдаа албан ёсны төлөөлөгч гэдгийг яаж мэдэх вэ?
-Малчид арай өндөр үнээр ноосыг нь авна гэхээр албан ёсны бус зүгээр Хятадын хөрөнгө оруулалттай компанид өгөх явдал гарч байна. Нөгөө компани нь ямар нэг бичиг баримт өгдөггүй. Тэгсэн тохиолдолд ноосны урамшуулал авна гээд зогсож байж болохгүй ээ. Үндэсний үйлдвэрлэгч гэсэн хөх үнэмлэхтэйд нь өгвөл тухайн иргэнд урамшуулал нь олгогдох болно. Харин хувийн компанид өгсөнд нь урамшуулал олгогдохгүй ээ.
Ш.Анхзаяа