logo
“Шударга ёс” эвслийн гишүүд тангарагаа өргөх нь тодорхойгүй байна

“Шударга ёс” эвслийн гишүүд тангарагаа өргөх нь тодорхойгүй байна

2012/07/27
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзсэн.

Тэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан боловч Цэц Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг буруу гэж үзээгүй юм. Тэгэхээр тэдний араас нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөх юм. Гэхдээ тангарагаа хэзээ өргөх нь тодорхойгүй байна.

Ямартай ч эхлээд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, хэзээ тангараг өргөх эсэхийг шийдэх аж.

Ц.Энхцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш