logo
Хяналтын тооноос илүү гадаад ажилчинтай компаниуд илэрлээ

Хяналтын тооноос илүү гадаад ажилчинтай компаниуд илэрлээ

2012/07/27

Олон компани хууль зөрчиж, хяналтын тооноос илүү хятад ажилтнуудыг ажлын байраар хангаж байсныг Мэргэжлийн хяналтын байгууллага олж тогтоосон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан хагас жилийн тайланд дурдсанаар, Дорнод аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ,  ЭМГ, БСГ, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, уул уурхайн компаниуд, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дорнод гурил”, “Чандмань тал”, “Аригүн”, “Сүхжин”, “Эйч Жи Эй”, “ДОЦ”, “Мехбаал” компани,  “Дорнод НАА” ОНӨГ, “Мэдээлэл холбооны сүлжээ” зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 295 объектод хийснэ шалгалтаар хоцтой зөрчлүүд илэрчээ.  Шалгалтаар дээрх нэр бүхий зарим компани квотод заасан хэмжээнээс илүү гадаадын иргэдийг ажиллуулж, ажлын байрны төлбөрийг нь төлөөгүй байсан нь илэрсэн байна. Эдгээр зөрчилд МХЕГ-аас торгуулийн арга хэмжээ авч акт тогтоосон байна.  

 Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын байцаагчийн  албан шаардлага 64,  дүгнэлт 26, акт 25-ыг гаргаж үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон аж.
    Түүнчлэн нийт 1674 зөрчил илрүүлж, 395-ыг нь газар дээр нь арилгуулсан ба холбогдох хууль тогтоомжийн зөрчилтэй байсан 67 аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байна.


    Харин хугацаа нь дууссан, баталгаажилтгүй найман сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, халдваргүйжүүлэх бодисыг хураан авч аймгийн Засаг даргын  дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, улсын орлого болгоход хяналт тавих орон тооны бус зөвлөлд шилжүүлж, хууль бусаар олборлосон 43.4 грамм алтыг хураан авч улсын орлого болгожээ.


    Монгол Улсын Засгийн газар энэ жил гадаадаас 4000 гаруй ажиллах хүч авах авах шийдвэр гаргасан. Гэтэл төмөр замын өртөөнүүдэд өдөрт дор хаяж 200 хятад ажилчин бууж буй тухай дотоодын хэвлэл мэдээлэлийн байгууллагууд удаа дараа хөндсөөр байна.


Я.Баяраа
Эх сурвалж: Монцамэ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш