logo
МАХН, МҮАН-ын эвсэл Э.Батшугарыг Эрүүл Мэндийн дэд сайдад дэвшүүлжээ

МАХН, МҮАН-ын эвсэл Э.Батшугарыг Эрүүл Мэндийн дэд сайдад дэвшүүлжээ

2012/07/28

УИХ-ын даргаар З.Энхболд томилогдсоноор Ерөнхий сайдыг сонгож, улмаар Засгийн Газрыг бүрдүүлэх үйл явц ямар нэгэн саадгүй болсон.

Гэсэн ч Н.Батбаяр тэргүүтэй МҮДН фракцийнхан өөрт оногдсон дөрвөн яамаа голсон тул АН-ын удирдлагууд дахин зөвшилцөл хийх хэрэгтэй болоод буй. Иймээс ч Засгийн Газар байгуулах үйл явц түр хугацаагаар хойшлоод байгаа юм.
Шинэ Засгийн газар нийт 18 яам, 2 шадар сайдтай  байх бөгөөд үүнээс  АН  11, "Шударга ёс" эвсэл 6, ИЗНН 2 сайдын суудал авахаар урьдчилсан тохироо хийгдсэн байна.


Үүнийг намууд дотроо мөн л хуваасан бөгөөд АН 11 суудлаа "Алтангадас" 3, МоАХ 4, МҮДН 4, "Шударга ёс" эвсэл МАХН 3, МҮАН 3, ИЗНН Иргэний Зориг 1, Ногоон Намынхан буюу Д.Энхбатынхан 1 гэж хувиарлажээ.
"Шударга ёс" эвслийн хувьд бүр нэрсийн жагсаалтаа хүртэл гаргасан бөгөөд одоо зөвхөн АН-ынхныг дотроо учраа олохыг хүлээж буй аж.


Тодруулбал:
Шадар сайдад Ч.Улаан, Санхүү,төсвийн төлөвлөлтийн сайдад М.Энхсайхан, Түлш, Эрчим Хүчний сайдад М.Сономпил, Эрүүл Мэндийн сайдад Н.Удвал, Дотоод Хэргийн Сайдад Л.Цог, Батлан Хамгаалахын Сайдад Н.Батцэрэг, Санхүү, төсвийн төлөвлөлтийн дэд сайдад Б.Цогтгэрэл, Түлш, Эрчим Хүчний дэд сайдад Д.Дэлгэрцогт, Эрүүл мэндийн дэд сайдад Э.Батшугар, Дотоод Хэргийн дэд сайдад Х.Оюунцэцэг нарыг дэвшүүлэхээр Удирдах Зөвлөлөөрөө тохирсон байна. Мөн О.Чулуунбатыг Татварын Ерөнхий Газрын дарга болгох гэнэ.

Э.Явуу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш