МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нэр бүхий хүмүүсийг гэрч, хохирогчоор дуудах санал бүхий албан бичгийг Сүхбаатар дүүргийн шүүхэд илгээжээ. Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
“МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилж, албадан ирүүлэхээр сүрдүүлж, улмаар монголын нийгэмд айдас хүйдэс буй болгосон хүнлэг бус нөхцөл байдалд явуулсан учраас Н.Энхбаярыг холбогдуулсан хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох ба шүүгдэгчийн яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд дараахь гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.
Энэ нь үндэсний хууль тогтоомжийн төдийгүй манай улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын эрх зүйн наад захын шаардлага юм. Иймд 1.
Гэрч нарын хувьд Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү
2. Хохирогч гэгдэх хүмүүсийн хувьд Н.Нанзаддорж, Д.Батбилэг,
О.Машбат, М.Энхболд
3. Шинжээчдийн хувьд Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй.
Хэрэв өмгөөлөгчийн гаргасан энэ хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд ЭБШХ- ийн 318 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэгдэх болно. ЭБШХ-ийн 318.2.1,-т хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй бол шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэл болдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа онцгойлон авна гэдэгт итгэж байна.
Хүсэлт гаргасан, өмгөөлөгч СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ