logo
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдана

2012/07/31
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдахаар болжээ.  Өнгөрсөн баасан гаригт МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын даргатай уулзаж, Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуралдаанд оролцох боломжийн талаар ярьсан. Гэвч өчигдөр АН-ын бүлгийн хурлаар МАН-ын даргын тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээсэн. 

 Нөхцөл байдал ингэж эргэсэн тул УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж, болж буй үйл явдлыг ярилцахаар болсон байна. УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН, бие даагч гишүүд олонхийг бүрдүүлж, МАН-ын оролцоогүйгээр УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг сонгосныг МАН хууль бус гэж үзэн, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш