logo
С.Ням-Очир: Нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа

С.Ням-Очир: Нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа

2012/07/31

Өчигдөр 2012 оны Лондонгийн олимпийн анхны медалийг жүдочин С.Ням-Очир авч, Монголчуудаа баярлууллаа. Тэрээр Монгол улсын олимпийн 20 дахь  медальтан болж буй аж.
С.Ням-Очир энэ долдугаар сарын 20-нд 26 нас хүрсэн бөгөөд  хамгийн түрүүнд ээж, аавдаа баярлаж буйгаа медаль хүртсэнийхээ дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.
Мөн тэрээр :  "Мэдээж дотроо их л том юм бодож том зорилго тавьж, олимпийн медаль авахын төлөө бэлтгэлээ хийсэн. Гэхдээ медальд хүрэх зам маш хэцүү гэдгийг мэдэж байлаа. Ямар ч байсан зорилгынхоо ард нь гарч, медаль авсандаа баяртай байна. Өмнө нь барилдсан бөхчүүд маань ялагдах үед надад маш хүнд байсан. Учир нь бид бүгдээрээ нэг системээр бэлтгэл хийсэн болохоор нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа. Ямар ч байсан маш хүнд барилдаанууд хийнэ гэдгээ мэдэж байсан." хэмээн өгүүлжээ.

Л.Ганзориг

 

 

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш