"Лондон-2012" зуны олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсын тамирчин А.Тамир уралдав. А.Тамир Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу ФИНА-гаас Манай улсад олгосон цагаан хуудсаар олимпийн усанд замд өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэрбээр өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж, гараандаа тавдугаарт байрт шалгарлаа.
2004 оны Афины олимпийн наадамд ч мөн цагаан хуудсаар оролцож байсан тэрбээр энэ удаад 56.37 секундын амжилт үзүүлснээр гараандаа гурван тамирчныг ардаа оруулжээ.
Нэгдсэн дүнгээр А.Тамир 56 тамирчнаас 49 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин уг урьдчилсан гараанд түрүүлсэн АНУ-ын тамирчин Натан Адриан 48.19 секундын амжилт үзүүлжээ.
Я.Баяраа
МОНЦАМЭ