Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан улсын яллагч Ё.Сагсайгаас татгалзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.
Гэсэн ч өмгөөлөгч С.Нарангэрэл дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнээс татгалзах хүсэлт мөн гаргажээ. Шалтгаанаа С.Соёмбо-Эрдэнэ мөн л Н.Энхбаярын хэрэгт хувийн сонирхлоор хандаж буй нь нотлогдож буй тул шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд ийм байр суурьтай байна хэмээв.
Иймээс уг асуудлыг шийдтэл шүүх хурал дахин завсарлалаа.
С.Сарнай
Sonin.mn