logo
О.Баасанхүү гишүүний хоцорсон шалтаг

О.Баасанхүү гишүүний хоцорсон шалтаг

2012/08/01
Шинэ гишүүд Төрийн ордонтой танилцаад төөрөхөө байжээ. Гэтэл түр үнэмлэхээ гардсан ч, тангаргаа өргөөгүй үлдсэн гурван хүн бий. Тэднээс О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар энэ долоо хоногт тангаргаа өргөхөөр ажилдаа ханцуй шамлан орсон.

Харин О.Баасанхүү гишүүний тухайд “Шударга ёс” бүлгийн анхны хуралдаандаа нэлээд хоцорч, сэтгүүлчээр хөтөч хийлгэн, Төрийн ордны В танхимд ирсэн юм. “Хөтөч” нь түүнд “Цаашид энэ танхимд танай бүлэг хуралдаанаа хийнэ” гэж хэлээд түүнийг орхив. Мань гишүүний хувьд бусдыгаа бодвол Төрийн ордонд сүүлдэж ирсэн учраас ийнхүү төөрч будилжээ. Тэрбээр шүүх, цагдаагийн байгууллагуудаар л явж байснаас тэр бүр Төрийн ордноор зочилж байгаагүй. Тиймээс тун удахгүй ордонд дасч, төөрөхгүй болох биз ээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш