Энэтхэгийн зүүн, хойд 10 муж улсад цахилгаан хангамж ахин тасалдсан тухай өнөөдөр энэтхэгийн телевизээр мэдээллээ. Нийслэл Дели хотод цахилгаан хангамжийг хэсэгчлэн зогсоожээ. Замын гэрэл дохио ажиллахгүй байгаа учраас 3 мянган замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байна. Зорчигчдыг метроноос гаргаж байна. Онц байдлаас болж төмөр замын буудлууд эмх замбараагүй байдалд оров. Төмөр замын гурван бүст 500-аас цөөнгүй галт тэрэг зогсов. Зарим тоо баримтаас харахад Энэтхэгийн тэн хагаст цахилгаан хангамж тасалдан зогсчээ. Энэ нь сүүлийн үед гарсан ийм 2 дахь тохиолдол юм. Даваа гаригт Энэтхэгийн олонхи нутагт цахилгаан хангамж бас тасалдан зогссон билээ.