logo
Чөлөөтийнхөн Лондонг зорьлоо

Чөлөөтийнхөн Лондонг зорьлоо

2012/08/02
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр  эх орноосоо Лондоны зүг хүлгийн жолоо заллаа.Олимпийн тамирчидтай дасгалжуулагч, эмч, шүүгчдийн зөвлөлийн дарга нарын баг хамт явжээ.  Дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат  дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин нар явсан юм. Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаар оролцохоор болсон чөлөөтийн тамирчид Болгарт очиж, тэнд бэлтгэлээ үргэлжлүүлэх бөгөөд цагийн зөрүүгээ гаргах боломжтой болж байгаа юм.  Энэ сарын 5-ны өдөр  Болгараас Лондон хотыг зорих  юм байна.Өмнө нь мөн Болгарт очиж, нэг сар гаруй хугацаанд бэлтгэл базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар наймдугаар сарын 8-нд олимпийн дэвжээнд зодоглоно.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш