МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүх 4 жил хорих ял оноосон билээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр шөнийн 01.30 цагт түүний гэргий О.Цолмон телевизийн шууд ярилцлага өгсөн юм.
Ярилцлагын үеэр тэрээр :
"Шүүх хурлын явцыг Монголчууд бүгд харсан. Ямар ч нотлох баримт байхгүй гэдэг нь бүгдэд ил нотлогдсон. Монголын шүүх өнөөдөр "Энэ хүн тэгж ярьсан, тэр тэгж хэлсэн" гэсэн хов живээр хүн ялладаг болжээ. Нөхрийг маань ялласан энэ хэрэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдор буруутай. Хүн чанаргүй, хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй Сүхбаатар дүүргийн шүүгчид нэгэн цагт үйлийн үрээ эдэлнэ. Тэд өмнө нь цагдаагийн дарга нарыг эмнэлгийн өрөөнд хэвтэрт байхад нь авчирч ялын тогтоол уншиж, хорих ялаар шийтгэж байсан. Бид бурхны шашныг шүтдэг хүмүүс. Бурхны шашинд хүн хэзээ нэгэн цагт муу зүйл хийсэн үйлийн үрээ заавал эдэлдэг. Өмнө нь Энхбаярыг баривчлаад авч явж байхдаа ямар нэгэн зүйлээр хордуулсан гэдгийг хамт явж байсан хамгаалагч нарынх нь нэг надад хэлж байсан. Миний нөхөр спортлог, бие сайтай хүн. Тэгэхэд биеийнх нь өрөөсөн тал мэдээгүй болчихсон байсан. Зүгээр байгаад хэзээ ч тэгэхгүй. Тэгэхээр тэр шоронд миний нөхрийг ямар нэгэн байдлаар хорлох биз. Нөхрийг маань биш намайг тэр шорондоо хорьчих. Би одоо хэнээс ч, юунаас ч айхгүй. АТГ-ын дэд дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригт нар Ерөнхийлөгчийн заавраар миний нөхрийг яллалаа. Цаашид бүх аргаар тэмцэнэ" хэмээв.
С.Сарнай