logo
МАХН-ын дарга Н.Энхбаярт 4 жилийн хорих ял оноолоо

МАХН-ын дарга Н.Энхбаярт 4 жилийн хорих ял оноолоо

2012/08/03
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдрийн турш үргэлжилсэн МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүн удтал зөвлөлдсөний эцэст 22.30 цагийн үед шийдвэрээ гаргаж, Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ял тус тус оноосноо шүүх хуралд оролцогчдод танилцууллаа.

Өнөөдөр өглөө үргэлжилсэн шүүх хурлын эхэнд улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаярт тодорхой албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч, эзэмшлийн дансанд байрлах 89,3 мянган ам.доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших орон сууцнаас Н.Энхбаяр тоногдох хувийг хурааж, 8.6 жилийн хорих ял төлөвлөснөө танилцуулсан юм.

Мөн Нийслэлийн өмчийн газрын дарга Д.Дуламсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн VIII хороонд оршин орон сууцнаас Д.Дуламсүрэнд оногдох хувь, 10 сая төгрөгийг хурааж, 6.1 жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 10 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5.1 жилийн хорих ял, Ж.Мягмаржаргалд түүний эзэмшлийн Лексус-470 маркийн шар өнгийн автомашиныг хурааж, 6.6 жилийн хорих ял төлөвлөж, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарын ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ангид эдлүүлэх саналтай гэдгээ шүүхэд танилцуулаад байсан юм.

Ш.Болд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш