Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт жолооны курсын төлбөр нэмэгдсэн талаарх иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шалгалт хийхэд 100 мянган төгрөгөөр нэмжээ. Монголын авто курс, сургуулиудын холбооны ТУЗ-ийн хурлаар В, ВС ангиллын жолооны курсын үнийг нэмсэн байжээ. Энэхүү тогтоол нь Өрсөлдөөний тухай хуулийг мөн зөрчиж байгаа учир хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Д.Гэрэл
Д.Гэрэл