Жил бүрийн есдүгээр сарын нэгэнд арван жилийн ширээнээс оюутны ширээнд шилжин суралцдаг хот хөдөөгийн мянга мянган залуус нийслэлийг зорьдог билээ.
Тэднийг сурч боловсорч хөгжихөд юун түрүүнд сургалтын төлбөр хамгаас чухал. Гэхдээ жилээс жилд улсын болон хувийн их дээд сургуулиудын төлбөр тодорхой хувиар нэмэгддэг нь эцэг эхчүүдийг багагүй хүндрүүлдэг.
Төлбөрөө төлчихсөн байхад л болно, муу сурах нь хамаагүй гэх хувийн сургуулиуд ч цөөнгүй. Эцэг эхийнхээ нуруун дээр нэлээд хүндхэн ачаа үүрүүлдэг нэгэн байхад, өөрсдийн хүчээр тэтгэлэгт хамрагдаж төлбөрөө төлдөг оюутнууд ч байдаг байна. Харин оюутнуудад үзүүлэх тэтгэлэг болох төрийн сангийн зээл болон төрийн албан хаагчийн хүүхдийн төлбөрийг төрөөс даадаг болсоор нилээдгүй хугацаа өнгөрсөн.
Энэ жилийн хувьд шинээр элсэн суралцаж байгаа оюутнууд шинэ журам батлагдсантай холбогдуулан энэ төрлийн тэтгэлэгт хамрагдахгүй гэсэн мэдээллийн дагуу БСШУЯ-ны сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Л.Базардаргиатай уулзлаа.
-Энэ жил шинээр элссэн оюутнууд төрөөс олгож байгаа тэтгэлэг болон төрийн сангийн зээлд хамрагдахгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Оюутнуудад сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн зээлийг үргэлжлүүлж олгоно. Засгийн газрын 2012 оны 19-р тогтоол хэрэгжин мөрдөгдөж байна.
-19 дүгээр тогтоолоор сургалтын төлбөрийг ямар ямар нөхцөлд олгох вэ?
-Энэ нь нэгдүгээрт бүтэн өнчин, хоёрдугаарт суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй буюу эцэг эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол, гуравдугаарт хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагчид сургалтын төлбөрийг олгоно. Сургалтын төлбөрийн зээлийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600 буюу түүнээс дээш оноо авсан шинээр элсэгч, 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа хагас өнчин, малчин өрхийн, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар алба хаасан суралцагчид зээл олгож байгаа.
-Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг байсан. Энэ жилийн хувьд төрөөс даах уу?
-Өмнө нь Засгийн газрын 2000 оны 201 дүгээр тогтоолын дагуу төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцна гэсэн заалт байсан. Харин 2011 оны долдугаар сарын 9-ний өдрийн төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болж энэ өдрөө хуулийг дагаж мөрдөх журам гарсан. Журмаар хууль хүчин төгөлдөр болохоос өмнө сургалтын зардлыг төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгоно гэж заасан. Энэ нь төрийн албан хаагчаар суралцаж байсан оюутнууд төгстлөө санхүүжигдэнэ. Харин шинээр элсэж байгаа оюутнууд гэрээ хийхгүй гэсэн үг.
-Төрөөс дааж байгаа төлбөрийн санхүүжилт чиглэл чиглэлээрээ өөр байдаг. Тэгвэл энэ жил төрөөс хичнээн төгрөгний санхүүжилт орох вэ?
-Өмнө нь мэргэжлийн индексээр санхүүжилт ордог байсан. Жишээ нь: нийгмийн хангамжийн чиглэлээр суралцаж байгаа бол 350 мянга, урлагийн чиглэлээр суралцаж байгаа бол 650 мянган төгрөгний санхүүжилт гэх мэт олгодог байсан. Харин сүүлийн хоёр жилд хүний хөгжил сангийн 500 мянганыг өгч байгаатай холбогдуулаад мэргэжлийн индексээр олгодог байсан санхүүжилтийн 40 хувийг олгосон. Энэ жилийн хувьд санхүүжилтийн хэмжээ тогтоогоогүй байна.
-Оюутан бүрт 70200 төгрөгний тэтгэлэг олгосон. Харин энэ намраас урамшуулал нэмж олгоно гэсэн. Ямар оюутнууд хамрагдах боломжтой вэ?
-Оюутнууд өөрсдөө хичээгээд, амжилттай сайн суралцвал 50,70,100 хувийн урамшууллын тэтгэлэг авах боломжтой. Харин 3,2-оос дээш голчтой бакалаврын, олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа гурваас дээш голчтой суралцаж байгаа. Мөн эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтандаа 720-иос дээш оноо авсан шинээр элсэгчид 3-аас дээш голчтой суралцаж байгаа суралцагчдад 50 хувийн, Улсын болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад 100 хувийн, Харин 3,6-аас дээш голчтой, бакалавр, магистр, доктороор суралцаж байгаа оюутнууд 75 хувийн урамшууллыг эдлэх боломжтой юм.
-Төрийн сангийн зээлээр суралцсан оюутнууд төгсөхдөө дипломны хуулбартай төгсдөг. Энэ нь зээлээ эргэн төлж байж дипломоо буцааж авдаг гэсэн. Энэ талаар оюутнууд мэдлэг хомс юм шиг санагдсан. Ямар нөхцлөөр зээлээ эргэн төлөх вэ?
-2004 оны Засгийн газрын 22 дугаар тогтоолоор 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө суралцаж байсан оюутны дипломыг ямар нэгэн шалгуургүйгээр сургалтын төлбөрийн зээл түүний хүүгээс чөлөөлөн олгож байгаа. Харин 2008 оны Засгийн газрын 178-р тогтоолоор 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө төгссөн 2.8 буюу түүнээс дээш голчтой мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан тохиолдолд сургалтын төлбөрийн зээл түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөн олгож байна. / 2004, 2005, 2006 оны төгсөгчид хамаарна/ Харин 2007 оноос хойш чөлөөлөгдөхгүй зээлээ төлөөд дипломоо авна.