logo
Сэлбийн хос гүүрний ажлын явц 15 хувьтай байна

Сэлбийн хос гүүрний ажлын явц 15 хувьтай байна

2012/08/04
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Сэлбийн хос гүүрний ажлын явц 15 хувьтай байна. Дам нурууны цутгалтыг өнөөдрөөс хийж эхлээд байгаа бөгөөд суурийн котлованыг ухаж, ул бетоны ажлыг хийж байна. Мөн захын тулгуурын хүчитгэл хийж, дам нурууны 40 каркасыг бэлэн болгожээ. Гүүрний нэг урсгалын өргөн 7 м байсныг 11 м болгон өргөтгөж байгаа юм. Сэлбийн гүүрийг есдүгээр сарын 07-нд нээхээр ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр нь "Мотор Сервис" ХХК ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш