Хэдэн өдрийн турш үргэлжилсэн бороо хэдхэн хормын нараар солигдож иргэдийг бүгчимдүүлж голын эрэг бараадахад хүргээд байна.
Амралтын өдрүүдэд алжаалаа тайлах гэсэн иргэд хотын ойролцоох гол, нууруудын хөвөөнд “цахлай” шиг шавах болжээ. Мэргэжлийн байгууллагын мэдээллээр маргаашнаас эхлэн нутгийн зүүн хагаст, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд төвийн нутгийн зарим газраар бороо орох төлөвтэйг анхаарууллаа. Энэ үеэр салхи баруунаас секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 20- 25 хэмийн дулаан байх аж.
Иймээс ард иргэд гэнэтийн борооноос болгоомжилж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Сүүлийн үед бүгчим халуун байгаатай холбогдуулан усанд осолдох дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр “Хар-Усан тохойд хүн осолдсон дуудлага аврагч нарт иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхан тус газарт ажиллаж буй гэнэ. Энэ мэтээр амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Нийслэлийн онцгой байдлын газар нь цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн ойролцоог голын дагуу завьтай эргүүл хийж байгаа. Энэ үр дүнгээ өгч иргэдийн амь насыг аварсаар байгаа юм. Уг эргүүлийн ажил энэ сарын 20- ныг хүртэл үргэлжлэн явагдаж аж. Өнгөрсөн хугацаанд олон хоногийн турш бороо орж зарим голуудын усны түвшин нэмэгдсэн.
Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Шишхэд, Эг голын усны түвшин хугацааны турш аажим буусан хандлагатай байгаа гэнэ. Харин Эг голын эхээр усны түвшин арав хоногийн дунд үеэс хоногтоо 3-5 см нэмэгдсэн бол Үүр голын хувьд хугацааны адгаар хоногтоо 5-35 см нэмэгдээд аажим буужээ. Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойдтамир ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногтоо 5-10 см буурсан байна.
Б.Чанцал
Эх сурвалж: Нийгмийн толь