logo
Сирийн арми Дамаскийг эзэллээ

Сирийн арми Дамаскийг эзэллээ

2012/08/06
Сирйин арми босогчдод эзлэгдээд байсан Дамаскийн хамгийн сүүлийн Тадамун дүүргийг чөлөөлөв. Одоо нийслэл хотыг бүхэлд нь засгийн газрын цэргүд хяналтандаа аваад байна гэж Франс пресс агентлаг нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн генералын хэлснийг иш татан уламжлав. Босогчид Тадамун хорооллыг орхиж гарсан тухай мэдээллийг изасгийн газрын эсрэг тэмцэгчид батлан мэдээлэв. Нөгөөтэйгүүр, тэд мэдэгдэхдээ, босогчид хотод үлдэсэн бөгөөд арми руу цэгийн цохилтуудыг үргэлжлүүлэн үзүүлсээр байна гэв . Дамаскийн төлөө тулалдаанууд нь 7-р сарын 15-аас эхэлсэн. Террористууд хотын нилээд хэдэн дүүргүүдийг эзлэн авсны улмаас хотын иргэд өөрсдийн орон гэрээс оргон зайлах шаардлагатай болсон. Түүнчлэн сирийн Халеб /Алеппо/ хотод хүчтэй тулалдаан үргэлжилсээр байна. Өмнө нь хэдэн арван алан хядагчид алагдсан тухай мэдээлж байсан. Хама хотын тулалдаанд олон тооны террористуудыг устгажээ. Хомс, Идлиб болон Дерва хотуудаас урьдын зэвсэгт мөргөлдөөний тухай мэдээлэл ирсээр байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш