logo
Булш тоногчид баригдав

Булш тоногчид баригдав

2012/08/07
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүний санаанд оромгүй хэрэг гарчээ.

Тус дүүрэгт байрлах Далан давхар оршуулгын газрын шарилыг ухаж байсан иргэд цагдаагийнханд баригдсан аж. Ойр хавийн оршин суугчид “Шарил ухаад байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр тэднийг цаг алдалгүй саатуулж чаджээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Э гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн байна. Сэжигтнүүд булшны бетоныг хагалж, улмаар арматурын төмрийг гарган авч байсан гэнэ. Зарим иргэдийн мэдээллээр тэд булшнаас авсан төмрөө тушаадаг гэх.

Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Б.Чанцал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш