logo
Хятадад хуурамч эм үйлдвэрлэсэн хэргээр 2000 хүн баривчлагджээ

Хятадад хуурамч эм үйлдвэрлэсэн хэргээр 2000 хүн баривчлагджээ

2012/08/07
Хятадын цагдаагийн газар эм, эмийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэсэн 2000 гаруй этгээдийг баривчилжээ.

Тус улсын Аюулгүй байдлын яамны өнгөрсөн ням гарагт хийсэн мэдээллээр улс орон даяар үргэлжилсэн нэгжлэгээр 180 гаруй сая долларын өртөгтэй хуулбарласан 1100 орчим бүтээгдэхүүнийг устгалд оруулсан гэнэ.

Иргэдэд худалдаалагдсан хуурамч анагаах бодисуудын дийлэнх нь чихрийн шижин, цусны даралт болон галзуу өвчнийх байсан аж.  Мөн интернэт, сонин сэтгүүл болон телевизээр хуурамч эм худалдан авахгүй байхыг анхааруулсаар байгаа гэнэ.

Яамны төлөөлөгч “Эм, эмийн бодис хуурамчаар үйлдвэрлэх, хуулбарлах явдал одоо болтол байсаар байна. Бид үүнийг үндсээр нь таслан зогсоох болно. Энэ төрлийн гэмт хэрэг ихэсч, иргэдийг луйвардах арга нь улам нарийсч байна” хэмээжээ.

Хятадын Засгийн газар ийм төрлийн хэргийн дуулианыг бүрэн зогсооно хэмээн олон удаа амлаж байсан. Тэд аюулгүй байдлын тогтолцоогоо чангатгаж чадсан нь үүнээс харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд тус улсын нярайн болон бага насны хүүхдэд зориулсан сүүнээс меламин илэрч ихээхэн шуугиан тарьж байсан юм.

2008 онд меламинтай сүүнээс болж зургаан хүүхэд нас барж, 300 гаруй мянган хүүхэд хүндээр өвдөж байв. Мөн тоглоомон онгоц, шүдний оо түүнчлэн хүүхдийн хувцас зэрэг нь тогтсон стандартад хүрдэггүй гэсэн шуугиан үе үе гарсаар байдаг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш