Тэмцээний эхний хоёр үе дээрээ 2:0 болон 1:0 оноо хүртэж нийт оноогоороо 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Олимпын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсан Монгол улсын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Дэлхийн аварга С.Батцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн бол шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах улсын тамирчин Силви Датти-Нгонга Тара-Агоуэтэй зодоглож 5:0 харьцаатай ялалт байгуулав. Улмаар Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдан өрсөлдөгчөө буулган авч, хагас шигшээд барилдах эрхээ олж авсан юм. Харин хагас шигшээд Японы бөх Каори Ичотой барилдаж 0:3 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө тулалдах боломжтой болсон билээ.
Олимпын аваргаар Японы тамирчин Каори Ичо шалгарсан бол мөнгөн медалийг Хятадын бөх Жин Рю Жю хүртэж хүрэл медалийн эзнээр манай тамирчин С.Батцэцэг болон ОХУ-ын бөх Любовь Волосова нар тодорсон юм.