logo
Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төр даана

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төр даана

2012/08/09
  Эмзэг бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамруулах талаар судлахаар "Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах" загвар төслийн баг гаргасан байна. 

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд дөрвөн хороонд эмзэг бүлгийн 3160 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгааг тогтоожээ. 

Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг олон улсын туршлагаар судалж, бодлого боловсруулагчдад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.5 дугаар зүйлд "Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан журмаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон иргэнийг эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна" хэмээн өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш