logo
Тамирчдад мөнгөн шагнал хүртээлээ

Тамирчдад мөнгөн шагнал хүртээлээ

2012/08/09
Шри Ланк улсын Хиккадово хотноо энэ оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 2-нд зохиогдсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учирал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш