logo
Нацист Геббельс хүүхдүүддээ хор уулган хөнөөжээ

Нацист Геббельс хүүхдүүддээ хор уулган хөнөөжээ

2012/08/10
Зураг дээр кино найруулагч Хайнц Рюман нь Гитлерийн итгэлт сайд Геббельсийн хүүхдүүд болох Хельга, Хилде, Хельмут, Холде, Хедда нартай тоглож байна. Энэ үед фронтод сая сая дайчин, энгийн иргэд амь насаа алдаж байсан билээ. Маш ховорт тооцогдох энэ гэрэл зургийг 1939 – 1944 онд нацист эрийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан нэгэн гэр бүлийнхэн өнөөг хүртэл хадгалсаар ирсэн гэнэ. Зураг дээвэр дээрх хуучны эд зүйлс дотор нэгэн шоколадны хайрцаганд хадгалаастай байжээ.
Тухайн үед Рюманы хувьд Геббельсийн гэр зочилж тэдний хүүхдүүдийн тухай кино хийж байжээ. Киногоо тэрээр нацист сайдын эхнэр Магде Геббельсийн захиалгаар бүтээсэн байна. Эхнэр нь нөхрийнхөө 43 насны төрсөн өдөрт бэлэг болгон захиалжээ. Геббельсийн хувийн тэмдэглэлээс: -1940.10.30-ны өдөр. Өчигдөр миний 43 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн. Кино үзлээ. Рюманы хийсэн миний хүүхдүүдийн тухай кино үнэхээр хөгжилтэй болжээ. Нулимсаа гартал инээлээ...
Киног одоогоор холбооны төв архивт хадгалж байгаа. Харамсалтай нь энэ өдрөөс хойш таван жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Геббельсийн хүүхдүүдийн цогцосыг хоргодох байрны бункерээс олжээ. Тэднийг төрсөн эх нь хор уулган хөнөөсөн гэдэг.
Р.Слава
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш