Өнгөрсөн мягмар гаригаас лхагва гаригт шилжих шөнө Египетийн Каир хотын Тахрир талбайд эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаалд гурван мянган хүн оролцсон бөгөөд тэднийг тараах үүднээс цагдаа нар нулимс асгаруулах хий ашигласан талаар "Аль-Жазира" агентлаг өчигдөр мэдээлэв. Жагсагчид Египетийн Дотоод явдлын яамны байр руу чулуу шидэн, шатамхай шингэнтэй шил чулууджээ. Гэрчүүдийн мэдээлснээр Египетийн төв талбай нь чулуу болон шилний үүрмэгээр дүүрсэн байсан гэнэ. Жагсаалд оролцогчид хоёрдугаар сарын хувьсгалын үеэр хэдэн зуун хүний амь үрэгдсэн талаар аюулгүй байдлын албанаас явуулж буй ажиллагаа нь хангалтгүй хэмээн шүүмжилсэн байна.