logo
Өчигдөр нар, сар, од давхацсан өдөр

Өчигдөр нар, сар, од давхацсан өдөр

2012/08/15
Өчигдөр нар, сар, од давхацсан өдөр хэмээх мэдээлэл олныг шуугиулсан. Гудамж, талбайд яваа хүмүүс тэнгэрийн зүг саравчлан харж, дээрх гурвын дав­хацлыг олж харах гэж ихэд хичээсэн.  
Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд найман жилийн өмнө ийнхүү Сугар гараг сартай ойртон тодоор харагдаж байсан тохиолдол гарч байжээ.  Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/ Д.Батмөнхөөс тодруулахад “Өнөөдөр /өчигдөр/ өглөө Сугар гараг сарны ойролцоо их хурц харагдаж байсан. Одоо /өчигдөр 16:00 цагт/ нэлээд зайтай болсон байна. Энэхүү харагдаж байгаа зүйл нь иргэдийн ярьж байгаа шиг од биш, нарны аймгийн Сугар гараг юм. Энэхүү үзэгдэл нь 2004 онд нэг харагдаж байсан. Энэ жилийн хувьд их тод харагдаж байгаа учраас олон хүн олж харсан байна.
Өнөөдөр Сугар гараг нартай маш ойрхон өнгөрч байна. Харин сар Сугар гарагийн урдуур өнгөрч байгаа юм” гэв.  Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Билгийн тооллын шинийн 15-наас хойш сар хуучрахаараа буюу хэлбэр нь багасан хавирган болохоороо өдөр нар шингээгүй байхад харагддаг үзэгдэл байдаг.
Өчигдөр билгийн тооллын шинийн 27, тэр утгаараа хавирган сар нартай зэрэгцэн өдрийн цагаар харагдаж болно. Түүнээс биш нар, сар, одны давхцал биш. Зөвхөн нар хиртэж байгаа тохиолдолд л нар, сар, одны давхцал тохиож болно гэжээ. Юутай монголчууд нарны аймгийн есөн гарагийн нэг болох Сугар гарагийг харлаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш