logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн биеийн байдал нь эрс муудаж, тусаарласан эмчилгээ хийлгэж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн биеийн байдал нь эрс муудаж, тусаарласан эмчилгээ хийлгэж байна

2012/08/15
Одоогоос таван жилийн өмнө буюу 2007 онд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа наадмын өмнөх нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт ажиллаад нийслэл Улаанбаатар руу буцах замдаа мотоцикельтой мөргөлдөж, осолдсон билээ.
 
Ц.Элбэгдорж тухайн үед Land-105 машинаар хувийн ажил хөөцөлдөж яваад осолд орсон бөгөөд жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.
 
Тухайн үед Ц.Элбэгдоржийг өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц өөрийн биеэр онгоцоор очиж авсан бөгөөд Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Тархины эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байсан. Түүнчлэн сүүлд БНСУ-д эмчилгээ хийлгэх ажлыг ч өөрөө гардан зохион байгуулж байсан гэдэг. Хэдийгээр Ц.Элбэгдорж энэхүү гэмтэлээ удаан хугацаанд эмчлүүлсэн ч сүүлийн үед Ерөнхийлөгчийн биеийн байдал эрс муудсан талаар баттай эх сурвалж хэлж байна.
 
 
Түүний биеийн байдал нь ийнхүү муу байгаа нь таван жилийн өмнөх авто машины осолтой холбон тайлбарлаж байгаа ч нэгэн байна. Учир нь монголчууд ослын гэмтэл сүүлд илэрдэг гэж ярилцдаг нь үнэний ортой гэдгийг захын хүн хэлээд өгнө.  Ерөнхийлөгч одоогоор тусгаарласан эмчилгээтэй байгаа бөгөөд тархиных нь зарим эд эс үхжиж байгаа талаар ч бор шувуу ч байгаа юм. Түүний биеийн байдал ингэтлээ муудсан нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй аж.
 
Сүүлийн 4 сар монголын улс төр буцалж, сонгуулийн ажил залгуулаад Лондон 2012 олимпийн наадам гээд завгүй байсан тул эмчилгээ хийлгэж чадахгүй байсан нь ийнхүү биеийн байдал нь эрс муудахад хүргэсэн байж болох аж. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн биеийн байдал энэ чигээрээ муудсаар байвал тэрбээр дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүн эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг хууль манайд үйлчилдэг.
 
 
 Б.Гэрэл 
 
Эх сурвалж:  Chuhal.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш