Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.
Арав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд оролцох манай шигшээ багийнхан МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны тевд байрлан бэлтгэл сургуулилтаа базаасан юм. Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Б.Ганзориг, дасгалжуулагч А.Энхбаатар, Б.Үүрдсайхан нар ажиллаж байгаа аж.
Тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн тоглолтоор эхэлнэ. Монголын багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийх юм. Тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10.00-20.00 цагийн хооронд болох аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхлэх гэнэ. Харин аваргын тоглолт энэ сарын 26-нд болох юм.
Ж.Ган