logo
Ассанжийг Латин Америкийн орнууд дэмжиж байна

Ассанжийг Латин Америкийн орнууд дэмжиж байна

2012/08/21
Латин-Америкийн орнууд Их Британи улстай сөргөлдөөнд ороод байгаа Эквадор улсад Жулиан Ассанжийн асуудлаар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шинжээчид үүнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эвлэлдэж байгаагийн нэг илрэл гэх бөгөөд британий шудрага шүүхийн хоёрдмол талын бодлогыг буруушааж байна.

Өмнөд-америкийн үндэсний холбоонд ордог Латин-Америкийн 12 орны тэргүүн нар Эквадорын эрх баричгдын Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгох тухай шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Энэ тухай тус байгууллагын Эквадорын хүсэлтээр явуулсан ээлжит бус шуурхай хуралдааны дүн харуулж байна. Их Британи болон өмнөд-америкийн энэ орон хоёрын хоорондын дипломат шуугиан тарьсан шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт эквадорын эрх баригчид Ассанжид улс төрийн орогнол олгосон явдал байлаа.

Британий эрх баригчдын мэдэгдэл Эквадорт эгдүүцэл төрүүлсэн. Энэ улсын ГХЯ Их Британий заналхийлэлд маш сөрөг хандсан. Ингэхдээ тэд “ Эквадор Британий колонн байсан үе өнгөрсөн . Эквадор өнөөдөр Британий колони биш” мэдэгдэв.

Латин-Америкийн орнууд тусгаар тогтнолын тухай яргигдахад дуу хоолойгоо нэгтгэн эвлэлддэг гайхаад байх зүйлгүй гэж Москвагийн америкийн их сургуулийн ерөнхийлөгч Эдуард Лозанский тэмдэглээд

«Өмнөд Америкийн бүх орнууд, тэр дундаа Эквадор мэдээж хэрэг, өөрсдийн тусгаар тогтнолоор бахархадаг, түүнийгээ тэд онцлон үзэхийг хүсдэг, тэр ч зөв. Хэрвээ эхний үед ямар Эквадорын ЭСЯ- ыг эзлэн авах тухай дайчин мэдэгдэлүүд гарч байсан бол үүнээс болж Англи маш түргэн татгазлсан. Учир нь ингэх нь Вены болон бусад конвенцуудыг аймшиггүйгээр зөрчих байсан юм. Магадгүй үүнийг нь НҮБ буруушаах байсан. Энэ утгаараа Эквадор сэтгэл санааны ялалт хүлээсэн.

Дипломат шуудангийн нууцыг илчлэгч, шуугиан тарьсан WikiLeaks сайтыг үндэслэн байгуулагч Ассанж нь Швед улсад хүргэгдэхээс мултрах гэж оролдож байна. Тэнд түүнийг билгийн шинжтэй гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Жулиан Ассанж нь Шведээс түүнийг АНУ-д хүргэнэ гэдгээс илүү сэрэмжилж байгаа. Тэнд түүнд цлсын нууцыг задласан хэргээр бүх насаар нь хорих юм уу аль эсвэл цаазын ял ч өгч мэдэхээр байгаа юм. Америкийн шудрага шүүх түүнийг АНУ-ын нэр хүндэд бүхэлд нь төдийгүй хувь хүмүүст тусад нь хэмжээлшгүй хохирол үзүүлсэн гэж үзэж байгаа аж.

Британий эрх баригчид Ассанжийг Лондон дахь Эквадорын ЭСЯ- ны байрнаас гарч явангуут нь баривчилах төлөвтэй байгаа юм. Швед болон АНУ-ын эрх баригчдад үйлчлэх энэхүү тэдний тэмүүлэл нь улстөрийн хоёрдмол стандарт гэж үнэлж болох юм. Тэгээд харин орогнох эрхээр тэр бүр хүн хангагдаж болохгуй аж. Үүнийг ОХУ-ын ГХЯ үзэхдээ Их Британид олон арван хүнд гэмт хэрэг үйлдсэн гадаад орнуудын сэжигтэнүүд аюулгүй байдалд орогнож байдгийн дотор ОХУ-ын хүмүүс ч бий юм гэж Олон улсын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Евгений Минченко хэлэхдээ

«Миний бодоход энд нэг ийм санаа нуугдаж байх шиг. Британий шүүх шудрага гэдэгт эргэлзээгүй юм. Тэнд шүүх засаглал өндөр түвшинд байдаг, гэтэл британий эрх баригчдын үзэж байгаагаар, тэдний стандартад нийцдэггүй тийм орон байдаг байх нь . Эдгээр нь ёс суртахууны шалтгаанаар хувагддаг. Би бодохдоо, эдгээр нь хоёрдмол стандартуудад байна» гэлээ.

Энэ долоо хоногт Эквадор болон Их Британий хоорондын харилцаа Ассанжийн асуудлаарх байдлыг Америкийн улсуудын байгууллага /АУБ/ хэлэлцэх болно. Уг байгууллагад Өмнөд болон Хойд Америкийн 35 улс ордог. Уулзалт Вашингтонд 8-р сарын 24- нд болно. АНУ, Канад,Тринидад Табаго улсууд нь уг арга хэмжээнд оролцохоос татгалзсан. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш