Орос улсын усанд шумбагч онгоц олон улсын хууль эрхийн актуудыг зөрчилгүйгээр байлдааны бэлтгэлийн хүрээнд АНУ ын эргүүдийн орчимд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэв. Далавчтай пуужингуудаар тоноглогдсон алсын зайны шумбагч онгоц нь Мексикийн буланд нэг сар аяласан. Энэ тухай америкийн Washington Free Beacon хэвлэл Пентагоны өндөр албан тушаалын хийгээд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэлийн хэлснийг иш татан уламжлав.
Оросын олон зорилгот усан доорх 971 төслийн “Щука-Б” шумбагч онгоц нь /НАТО-гийн “Акула” ангиллын/ 6-7 саруудад хэдэн долоо хоногийн турш америкийн эргийн усанд эргүүл хийсэн юм. Уг хөлгийг америкийн эргийн орчимд байгааг америкийн хиймэл дагуулууд болон усны акустикийн тусгай төхөөрөмжүүд ч илрүүлж чадаагүй юм. Харин шумбагч онгоц нь америкчуудад сүүлээ харуулахад л анзаарсан юм.
Ингээд оросын цэргүүд олон улсын хууль эрхийг зөрчилгүй, өөр тусгаар тогтносон орны нутаг дэвсгэр дээр нилээд хэдэн тактикийн болоод стратегийн зорилтуудаа шийдвэрлэв. Нэгдүгээрт, багийн хамт олон сургуулилтаа амжилттай явуулсан. Хоёрдугаарт, оросын цэргийнхэн тухайн газар нутагт америкийн шумбагч болон хөлөг онгоцуудыг тагнан судлах ажиллагаа явуулсан. Түүнчлэн, Орос улс АНУ-д аюулгүй байдлын маш найдвартай систем гэж байдаггүй юм гэдгийг харуулсан гэж Улс төр-олон нийтийн төвийн захирал Владимир Евсеев цохон тэмдэглээд
«Энэ бол АНУ-д дэлхий дахинд өөрийн гадаад бодлогыг хүчээр тулгах хэрэггүй гэдгийн нэг тод жишээ юм. Яагаад гэвэл, бусад орнууд цэргийн тодорхой боломжуудтай. Хэрвээ АНУ өөрийн үндэсний сонирхлуудаа зөвхөн хүчээр хээргжүүлэх гэж байгаа бол ямарч тохиолдолд энэ нь боломжгүй юм. АНУ эдгээр нь эмзэг асуудал гэдгийг ойлгох ёстой юм, яагаад гэвэл ПДХ систем нь үр ашиг багатай, бага өндөрт нисдэг гэдгийг ойлгох ёстой.
Харин цөмийн шумбагч хөлөг онгоц бол баллистик пуужинг илрүүлэхэд хэрэглэдэг энгийн хэрэгсэлээр илэрдэг эд биш. Тэд пуужингийн хамгаалалтандаа хий хоосон найдвар тавьж байна. ПДХ хосгүй систем байдаггүй гэж харуулж байна. Энэ үүднээс аваад үзэхэд АНУ-ын олон улсын улстөрийн бодлогод хутгалдан оролцдог бат бэх тавцан нь өөрөө нурж болох юм» гэв.
Магадгүй хэрвээ цэргийнхэн Орос улсад бие биедээ аялал амжилттай дууссанд баяр хүргэж байгаа бол, харин АНУ-ын дээд хүрээнд шумбагч онгоцыг илрүүлж чадаагүйдээ түгшицгээж байна. Америкийн эрх баригчдаас болон хүчнийхнээс албан ёсны тайлбар ирээгүй байна. Гэвч мэдээллийн “нууц алдагдсан “ нь санаандгүй зүйл болсон байж мэдэх юм. Ингэснээр, Пентагон конгрессийг цэргийн зардалд аль болох мөнгө зарцуулахыг ятгахыг оролдож байна гэж Улс төрийн болон цэргийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Алексндр Храмчихин үзээд
«Энэ бүх мэдээлэл нь төсвөөс шалтгаалж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, америкийн цэргийн төсөв маш их багассан. Тэгээд энэхүү суртал нэвтрүүлэг нь флотын зардлыг багасгахгүй байхад чиглэгдэж буй юм» гэлээ.
”Щука-Б” шумбагч онгоц нь Орос улсын Тэнгисийн цэргийн олон зорилтот хөлөг онгоцны гол төрөл. Хөлөг онгоц нь дээд зэргийн үл анзаарагдах шинжээрээ ялгагддаг. 15 хөлөг онгоц үйлдвэрлэсний нэгийг Энэтхэгт шилжүүлсэн ажээ .