logo
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлнэ

2012/08/24
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2012 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн ойрын үед эцэслэн шийдэж УИХ-ын дарга захирамж гаргах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш