Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын гишүүдэд хандан, бүтээн байгуулалтын зорилгоор зарцуулах нэг тэрбум төгрөгөөрөө хүүхдийн цэцэрлэг барихыг уриалан, "Улсын Их Хурлын нэг гишүүн Нэг цэцэрлэг" уриалга гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
Сургуулийн өмнөх боловсролд бага насны хүүхдийг хамруулах нь хүүхдийг сургуульд бэлтгэх, тэднийг асран, хамгаалах, хүмүүжүүлэх, бие бялдар оюун ухааныг хөгжүүлж, нийгэмшүүлэхийн зэрэгцээ тэдний эцэг, эхийг ажиллах боломж бололцоог нээж байдаг чухал ач холбогдолтой. Гэтэл 2011-2012 оны хичээлийн жилд нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 62 хувь нь хамрагдаж үлдсэн 38 хувь буюу 80 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдэж байгаа нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нэг хөшүүрэг болж байгаагийн зэрэгцээ улс орны хөгжил, хүүхдүүдийн хойч ирээдүйд муугаар нөлөөлж байна. Энэ байдал ганц энэ хичээлийн жилд гарч буй асуудал биш бөгөөд сүүлийн хичээлийн жилүүдэд үүсч, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа тулгамдаж буй асуудал юм.
3-5 бүлэгтэй нэг цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулахад ойролцоогоор 500-700 сая төгрөг зарцуулагддаг аж. Тиймээс хүүхдүүдийн сурч боловсрох, ажиллаж амьдрах боломжийн эхлэл болсон цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг Үйлвэрчний эвлэлийн холбоод анхааралдаа авч, УИХ-ын гишүүдэд хандсан уриалга гаргасан юм байна.
Уриалгыг МҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэг, Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, Цэцэрлэгүүдийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар танилцуулсан юм.
Уриалгад "Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ! Бүтээн байгуулалтын зорилгоор зарцуулах нэг тэрбум төгрөгөө хүүхдийн цэцэрлэг барьж, ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулж, хүүхэдтэй хүн бүр амар тайван ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангахыг “Улсын Их Хурлын нэг гишүүн Нэг цэцэрлэг” МҮЭ-ийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны уриалгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Цэцэрлэгүүдийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг "Нийслэлийн хэмжээнд 30-аад мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Гэтэл хамрагдсан хүүхдүүд нь даацаас хэтэрсэн байгаа. Улсын 182, хувийн 128 цэцэрлэг байна. Тэгэхээр доод тал нь 100 улсын цэцэрлэг барихгүй бол энэ их ачаалал яагаад ч багасахгүй. Бид энэ асуудлыг жил бүр тавьдаг ч үр дүнд хараахан хүрээгүй байна. Жилд 10-20 цэцэрлэг ашиглалтад ордог ч энэ нь хангалттай тоо биш юм.
Дээр нь сая УИХ 156 дугаар тушаал гаргаж, дуу хөгжмийн багш, эмч, слесарийн орон тоог цомхотголоо. Энэ их ачааллын үед эмчгүй ажиллаж болохгүй шүү дээ. Слесарь гэхэд мужаан, ачигч гээд бүхий л хар бор ажлыг хийдэг. Тиймээс энэ тушаалаа эргэн харж, цэцэрлэгийн дотоод зохион байгуулалтын талаар шийдвэр гаргахдаа бидэнтэй зөвлөлдөж байгаасай гэж хүсч байна" гэлээ.
Н.Гантуяа