Монголын хууль гурав хоног” гэгчээр хотын даргын шийдвэр хоёрхон хоног хэрэгжлээ. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр явах болсонд иргэд сэтгэл хангалуун байгаа. Мөн машиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал ч буурч байгаа тухай мэдээлж байсан.
Гэтэл замын ачааллыг багасгах тухай цогц арга хэмжээ хэрэгжиж эхлээд удаагүй байхад өнөөх шийдвэрийн хэрэгжилт сулрах болжээ. Нэгдүгээр эгнээгээр машин чөлөөтэй зорчиж, автобусууд ч эгнээ харгалзахгүй явж харагдлаа.
Хязгаарласан бүсэд “3”, “8” дугаартай тээврийн хэрэгсэл цөөнгүй явж байхтай ч таарав. Энэхүү замбараагүй байдал, урьдын адил түгжирсэн замыг харвал хууль, дүрмийг дагаж мөрдөх хугацаа үндсэндээ дууссан бололтой. Хэрэгжиж эхлээд гурав ч хонолгүй зөрчигдөж эхэлсэн энэхүү шийдвэр цаашид хэрхэн үргэлжилж хоёр сар болох юм бол. Уг нь нийтийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, ухамсартай хандмаарсан.