Мексикт нэгэн эмэгтэй шоронд хоригдож байсан нөхрөө эргэж очсоныхоо дараа түүнийг чемоданд нуун оргуулах гэж байгаад баригджээ. Четумаль хотын шоронгийн ажилтнууд хар өнгөтэй, түрдэг чемодантай эмэгтэй сандарч байхыг анзаарсан гэж Кинтана Роо мужийн цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна. Түүний чемодан дүүрэн зүйл чихсэн мэт том харагдаж байжээ.
Олон нийтийн аюулгүй байдлын ажилтан Карлос Вивиано Вилла Кастилло хэлэхдээ нөхрөө оргуулахыг завдсан эмэгтэй чемоданаа чирж дийлэхгүй байсан, бид тэр дор нь олж мэдсэн, том чемоданд туранхай биетэй, 160 см өндөртэй хүн атиралдан хэвтэж байсан гэсэн байна.
Шоронгийн харгалзагч нар шалгалт явуулах үеэрээ 19 настай Мариа Дел Мар Архонагийн чемодан дотор хоригдол Хуан Рамирез Тихерина нуугдсан байсныг илрүүлжээ. Рамирез хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээр 2007 онд 20 жил хоригдох ял сонссон байна.
Ялтныг оргуулахаар завдсан Архонаг баривчилсан бөгөөд түүнд ямар ял тулгахаа шийдээгүй байгаа юм байна.
Э.АМАР