Өчигдөр 17.30 минутын үед Саппорогийн тойргоос хойшоо Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтэл согогийн эмнэлэг явах замд 10 орчим настай хүүхдийн дээрээс зуурмагны машины өргөгч унаж, газар дээрээ амиа алдлаа. Энэ талаар ЗЦГ-ын олон нийттэй харилцах албаны байцаагч Х.Одбаяраас тодруулав.
-Нас барсан хүүхэд ганцаараа явж байсан юм уу?
-Бид хэргийн газарт үзлэг хийгээд дуусч байна. Талийгаач охин ээж, эгчтэйгээ хичээлээ тараад зам хөндлөн гарч явж байсан юм.
-Хамт явсан хүмүүсийнх нь биеийн байдал ямар байна?
-Амь эрсдээгүй. Хүнд гэмтэл авсан. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаарх нарийн мэдээлэл гараагүй байна.
-Бас зам дээр суудлын автомашин дарагдсан байна. Тус машинд хэчнээн хүн байсан бэ?
-Хоёр хүн байсан. Тэд гэмтэл авсан. Эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Жолооч нь Гэмтэл согогийн эмнэлэгт хүргэгдсэн.
-Осол юунаас болсон бэ?
-Ослын шалтгааныг шалгаж байна. Тухайн зуурмагны машины жолоочийг барьж, байцааж байна.
-Барилгын ажил явуулж байгаа нь ямар компани вэ?
-Энэ талаарх мэдээлэл байхгүй. Барилгын компаниудын удирдлагууд энд ирээгүй байна гэв. Хэргийн газарт ОБЕГ, ЦЕГ, эмнэлэгийн байгууллагууд ажиллалаа. Мөн энэ үеэр тул Саппорогийн тойргоос III, IV хороолол руу явах замыг хаасан юм.
Э.Энхцолмон