Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэв.
НИТХ-ын тэргүүлэгчдийн өмнөх хуралдаанаар хэлэлцсэн энэ асуудлын төслийг дахин нягтлах, боловсруулах, зарим шаардлагатай саналыг нэмж тусгуулахаар ажлын хэсэгт буцаагаад байсан юм. Ажлын хэсэг төслийг дахин боловсруулж, тэргүүлэгчдэд танилцууллаа.
Зөвшөөрөлгүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилтыг ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой гэдгийг ажлын хэсгийн ахлагч С.Очирбат онцолж байв. Мөн шинээр газар олгохгүй болон барилгажилтыг нь зогсоох 1300 га газрын хил хязгаарыг эцэслэн тогтоожээ.
Үүнд: баруун талдаа нэгдүгээр хорооллын эцсээс гуравдугаар хороолол, Их тойруугийн гудамж, зүүн талдаа Цайз 16-гаас Офицеруудын ордон, урагшаа Нарны замаас 19 дүгээр хороолол, хойд талдаа 32-ын тойрог хүртэлх газар нутаг юм.
Газрын харилцаа, барилгажилттай холбоотой гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдтал дагаж мөрдөх аж. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэзээ бэлэн болж батлагдах нь тодорхойгүй байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлагдтал хэрэгжих шийдвэрийн нэг нь дүүргийн Засаг дарга нарын газар олгох эрхийг зогсоох тухай байв.
Энэ мэтчилэн газрын маргаан, зөвшөөрөл, төлөвлөлтгүй баригдаж буй барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай тогтоолын төслийг тэргүүлэгчид хэлэлцсэний дүнд санал нэгтэйгээр баталж, НИТХ- аар хэлэлцүүлэхээр боллоо.
Эх сурвалж: "Өглөөний сонин"