logo
Россельхознадзор Монголын мах бэлтгэдэг 21 аж ахуйн нэгжийг шалгана

Россельхознадзор Монголын мах бэлтгэдэг 21 аж ахуйн нэгжийг шалгана

2012/09/08
Гаалийн холбооны орнуудын зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргахыг сонирхож байгаа үхэр, хонь, адууны мах бэлтгэдэг Монгол улсын 21 аж ахуйн нэгжид 9-р сарын 9-с 22-ны хооронд Россельхознадзор компани Белорусс, Казахстан улсуудын зохих байгууллагуудтай хамтран шалгалт хийх болно. Энэ айлчлалын явцад халдвар тархаж болох газруудаас шүлхий өвчин тархаахгүйн тулд Монгол улсын мал эмнэлэгийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаатай танилцах юм. Нийлүүлэхэд зориулсан малын гаралтай бүтээгдхүүнийн аюулгүй байдлын баталгааг хангаж байгаа Монгол улсын мал эмнэлэгийн албаны системийн хяналт шалгалтын үр ашигтай байдлыг бас судлахаар төлөвлөж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэг бус удаа шүлхий өвчин гарсны улмаас Орос, Монгол улсын хооронд махан бүтээгдхүүн оруулах ажлыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Россельхознадзор Монгол улсад мал амьтанд тарих вакцины тусламж үзүүлэж байгаа ба түүнийг хэрхэн үр ашигтай хэрэглэснийг ажлын айлчлалын явцад бас шалгах болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш