logo
Үндэсний музейд 12 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Үндэсний музейд 12 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2011/07/07
Үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Н.Очирбат нь 48 үзмэрийг сольж алга болгон, 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Энэ мэт явдал ганц Үндэсний музейд ч бус өөр хэд хэдэн музейд гарсан юм байх. Тухайлбал, Говь-Алтай аймгийн музейгээс эд зүйл алга болсон, шамшигдуулсан зөрчил шалгалтаар илэрсэн гэнэ. Музейн үзмэр алдагдан хэдэн саяас тэрбум хүртэл төгрөгийн хохирол учирсныг тэртээ хойно мэддэг нь хэд гурван жилээр шалгалт хийж, үзмэр энэ тэрээ тоолж, шалгадаггүйтэй холбоотой гэж холбогдох хүмүүс тайлбарладаг юм байна. Үндэсний музейн захирал асантай холбоотой асуудалд БСШУЯ-ны музейн сангийн ахлах мэргэжилтэн З.Оюунбилэг “Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон юм билээ. Энэ нь тэр хүнд ял завших боломж олгосон” хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ хүн 48 үнэт зүйлийг сольсноос гадна Үндэсний музейд багагүй хохирол учруулсан нь тогтоогдсон учир эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Ер нь музейн зүйлсийг хадгалах хамгаалах орчин муу байдаг нь саяхны шалгалтаар тогтоогдсон байна. Хамгийн сүүлд 36 музейд шалгалт хийхэд 90 хувийнх нь үзмэрийн хадгалалт, хамгаалалт шаардлага хангаагүй байна.
Ш.Сонор
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш