logo
Башар Асадын эсрэг бослого гарснаас хойш 23000 гаруй хүн амь үрэгджээ

Башар Асадын эсрэг бослого гарснаас хойш 23000 гаруй хүн амь үрэгджээ

2012/09/08
Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн шинэ тэргүүн Петер Морер Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассадтай уулзлаа. Тэд 45 минутын турш уулзах үеэрээ дайн тулаанаас болж хохирол амссан ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцжээ. Морер Сирид гурван өдөр ажиллах үеэрээ засгийн газрын саатуулах байруудад зочлох талаар хүчин чармайлт гаргана гэдгээ хэлсэн байна. Хүний эрхийн идэвхтнүүдийн таамаглаж байгаагаар тэдгээр саатуулах байруудад олон мянган  хүн хоригдож байгаа аж. Сирид 2011 оны гуравдугаар сард Башар Асадын эсрэг бослого гарснаас хойш 23000 гаруй хүн амь үрэгджээ. Энэ улсад үргэлжилж байгаа зөрчил үймээн, дайн тулаанаас зугтсан 150000 гаруй хүн хөрш улсууд руугаа дүрвэн гарсан талаар НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээлсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш