УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12.50 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх байсан хэдий ч байнгын хороон дээр дэмжигдээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт санал хэлж эхэллээ. Гишүүн С.Бямбацогт ”Санал гараагүй гээд байна. Байнгын хорооны хуралдаанд санал гаргасан ч хүлээж аваагүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьдралын баталгаат түвшнээс доогуур хүмүүс, хүүхдэд энэ мөнгийг олгоё. Бидний санаачилсан тогтоолыг хэлэлцээд санал өгөөч ээ. Хамтад нь шийдэд явъя” гэлээ.
С.Баярцогт гишүүн “Эдгээр хуулиудыг Төрийн байгуулалтын байнгын хороо дээр гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар санаачилсан. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар дэг зөрчих байсан тул дэмжээгүй” гэлээ.
Гишүүн Ж.Батсуурь “Онцгой албан татварыг нэмснээр сөрөг үр дагавар гарна, үүнийг юу гэж харж байгаа вэ? гэхэд С.Баярцогт “Онцгой албан татвар нэмэгдэхэд далд үйлдвэрлэл өсдөг тал бий. Энэ хууль хэрэгжихтэй холбоотой холбогдох газруудад тодорхой үүрэг өгнө. Байнгын хорооны анхдугаар хэлэлцүүлгээр батлая гэсэн горимын санал гарсан” гэв.
Байнгын хорооны төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал хураахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 69 хувийн саналаар дэмжигдлээ.
Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг баталсан юм.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төсөл дэмжигдлээ.
Чуулган үргэлжилж байна. Одоо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулйн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
Д.Сувд