УИХ-ын ээлжит сонгуулиар АН олуулаа ялсан ч Засгийг дангаараа бүрдүүлэх бүрэн эрхийг сонгогчид өгөөгүй юм. Тиймээс МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран Засгаа эмхлэж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж байна. Тэд МАН-тай дахин нэг хөнжилд орж, тогоотой хоолоо хуваахаас татгалзсан нь хамаг хэргийн эхлэл. Тиймээс ч өнөөдөр МАН-ын гудамжинд гарч тэмцэх дээрээ тулж, гадаад дотоодын байгууллагуудад гомдлын үгтэй захиа дайгаад сүйд.
Бүлэгтэй байж болох л байж
2012 оны сонгуульд МАН ялагдана гэж тооцоогүй учир Засгийн гадна үлдвэл яах вэ гэдгээ огт тооцоогүй байсан бололтой юм. Тиймээс ч ялагдлын “шок” гэдэг нь хэтэрхий хүнд жингээр цохисноос болж, УИХ-ын даргыг томилох асуудлыг хууль бус гэж гүрийсээр асуудлыг энд хүртэл нь даамжруулж орхижээ. Уг нь тэд өөрсдөө чуулгандаа суухгүй явцгүй зүйлээр шалтаглах хойгуур нь УИХ-ын дарга сонгогдчихсон шүү дээ. Тэд “Бид бүлгээ байгуулаад хууль бус спикерт бус Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид бичгээ өгсөн” гэж элийрч үзсэн. Хуулинд “даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй бол Тамгын газрын даргад бичиг өгнө” гэсэн заалт бол байдаггүй л юм билээ. Нэгэнт авсан суудлын тоо өрсөлдөгч намаасаа давж гараагүй нөхцөлд хамгийн түрүүнд хадгаа бариад АН-ын даргын өрөөнд гүйж очдог байж л дээ. Тэгсэн бол дахин МАНАН үүсгээд, гудамжинд лааз өшиглөх хүмүүсийнхээ тоог цөөлж, сэтэртэй мэт дарга хийсээр ирсэн намынхаа лидерүүдийг нэг нэг юманд шургуулж болох байж. Гол нь АН-ыхныг гарцаагүй байдалд ортол нь панаалдах хэрэгтэй байсан. Тэгсэн бол Шударга ёс эвсэл хүчтэй сөрөг хүчин болж, өмнөх дөрвөн жилийн өнгө төрх давтагдаад дуусах байлаа. Нөгөөтэйгүүр хэрүүл заргаа хийдгээрээ хийгээд хажуугаар нь бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсээ УИХ-ын шинэ даргад “гайтай” 24 цаг дотор нь аваачиж өгчихөөд, албан ёсны бойкот хийгээд сууж байсан бол одоогийнхоос 100 хувь илүүрхэж болох байв. Гэтэл хусмаа чамалсан гөлөг шиг тэрүүхэн тэндээ гийнаад байх янзтай.
Засаг задрахыг хүлээнэ
МАН сонгуулийн барианд алтан медальгүй хоцорсон учраас алдаа оноогоо дүгнэж, намынхаа бага хурлыг хийлгэсэн. Тэрхүү хурлаар удирдлага нь сонгуульд ялагдсан шийтгэлээ хүлээн, огцорч, шинэ удирдлагуудаа хонон өнжиж, хэрэлдэж, зодолдох дээрээ тулж байж сонгосон. Гэсэн ч энэхүү үйл явдлуудад үнэнхүү итгэл үнэмшилгүй, намынхаа их хурлыг хийлгэхээс нааш эерэг үр дүн гарахгүй гэж үзэгсэд тус намд цөөнгүй байгаа нь мэдэгдсээр байна. Салаад явсан нь Н.Энхбаярыг дагагсад болохоос биш нам дотор нь жигүүр, фракцууд олон л байгаа юм байх. Тухайлбал, сонгуулийн дараа ялагдсан ч 25 суудал авсан учир дахин МАНАН-таж л таарна гэж итгэгсэд хэт олон байсан ч түүгээр болоогүйн гайгаар уур савстал бухимдсан хэсэг. Харин нэгэнт ялагдсан хойно гудамжинд гарч, амьдрал үзэж, нүд тайлж, намаа нэг мөр шинэчилж авах алтан боломж ирлээ гэж харж байсан хэсэг ч байв. Мэдээж гудамжинд гарах дургүйчүүд нь давамгайлж таарна. Тиймээс ч шинэчлэгдэх дургүй хэсэг нь намын удирдлагын аппаратыг авах гэж айхтар ширүүн ажилласан. Эцсийн эцэст “энэ засаг удахгүй буртарна. Тэгэхээр нь үйрмэгийг нь цуглуулаад МАНАН үүсгээд явъя. Тэр хүртэл нь АН-ыг хэт давраахгүй, аргалж байгаад орон нутгийн сонгууль хүргэж, ялалт байгуулах зорилго тавьсан нь дээр” гэж үзэж буй нь нийтлэг байна.
Мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана
УИХ-ын анхдугаар чуулганы үйл явцаас харж байхад МАН-ын хэлдэг, нудардаг нөхдийн амнаас гарсан авиа бүр МАХН, МҮАН-ынхныг урвагч, шарвагчаар нь дуудаж байв. Аргагүй л өөрсдийнх нь оронд намаа хаяад хаалгаа саваад гарсан нөхөд эзэрхийлээд байхад. МАХН, МҮАН гэдэг хоёр намыг бүрдүүлэгчид нь үнэндээ МАНАН-аас гарсан, хөөгдсөн хэсэг хүмүүсийн нэгдэл. Тиймдээ ч МАН-ыхан итгэл төгс, эмэгнэл илэрхийлж, баалаад байсан юм. Гэхдээ МАН байгаагүй бол МАХН хаанаас гарах билээ дээ. АН байгаагүй бол МҮАН хаанаас төрөх вэ дээ. Ямар анхнаасаа Буян Жагаа шиг байсан биш. Н.Энхбаярыг тэд урвагч, луйварчин гэж ирээд л одоо үзэж чадахгүй байгаа. Гэтэл тэр луйварчинг МАН л өсгөж, өндийлгөж, өөрийн нэрийн өмнөөс сойж, цоллож, энэ хэмжээнд хүртэл нь боловсруулсан. Түүнээс АН биш. Н.Энхбаярын хувьд үүрэндээ байх аргагүй учраас гарч гүйгээд “од” болж, амиараа дэнчин тавьж байж гудамжинд улс төржиж байсан хэн ч бишүүдийг төрийн ордонд оруулаад суулгачихсан л хүн. Өөрөө одоо үхэх сэхэхийн дэнсэн дээр байгаа гэдэг ч өнөө хэдийнхээ учрыг өлхөн олоод байгаа. Яг үнэндээ Н.Энхбаярыг од болгож, энэ хүртэл амжилтанд хүргэгч нь У.Хүрэлсүх гэгч хурандаа “шанаадагч”, хэрүүлч Ц.Нямдорж хоёр. Тэд Н.Энхбаярыг арван үг хэлбэл 20 болгон онгирч, дайрсаар байсан. Үр дүнд нь Монголчууд ялж байгаад нь нэг хонь, ялагдаж байгаад нь хоёр хонь өгдөг өрөвч ард түмэн гэдгээ харуулж чадлаа.
Хурандаа “шанаадагч” гэж хэн бэ
У.Хүрэлсүхийг МАН-ыг МАХН байх үеэс л Н.Энхбаярын тэжээвэр “бэлтрэг” байсан гэдгийг хэн бүхэн мэднэ. Анх туслахаараа авч ажиллуулж, намынхаа залуучуудын байгууллагыг толгойлуулж, УИХ-ын гишүүн болоход нь нөлөөлж байсан. Сайд хүртэл хийлгэж үзүүлсэн түүнийг, Н.Энхбаяр. Гэтэл тэжээсэн бяруу тэрэг эвддэгийн үлгэрээр өөд татагчтайгаа сөргөлдөж, “500 саяын хахууль амласан нөхдөө ил болго” гэх мэт асуудлаар өдөж байв. Түүнээсээ болж өөрийнхөө булхайг ухуулж, тодруулбал, “Хадгаламж” банкны мөнгөөр Ц.Чимэдцэрэн гэгчтэй хамтран казинодсон хэргээр аавынд суух дээрээ тулж явсан. Гэсэн ч тэрээр “ах аа байя аа” гэдэг үгийг Н.Энхбаярыг гэр бүлийнхэнд хэлж байж мултарсан тухай хэвлэлүүдээр тухайн үед овоо шуугисан. Харин Н.Энхбаяр уучилж, түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулж байсан гэдэг. Тэр намынхаа нэрнээс “Х” үсгийг нь гадуурхаж хаясан. Тэндээс МАН-ын мөхөл, МАХН-ын шинэ сэргэн мандалтын үе эхэлж, урвагчдын нам гээчийг бий болгоход хүргэсэн түүхтэй. Тухайн үед тэрээр “намаа ялагдвал бүх хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ам гарч байсан. Түүнийг нь намынхан нь ёсоор болгоод байгаа. Яг үнэндээ “ялагдлаа хүлээдэг баатар болъё” гээд С.Батболд шахаад байсан учраас дуртай, дургүй өгсөн хэрэг. “Үхтлээ үмхийгээ тавихгүй” гэгчээр намынхаа шинэ удирдлагад өөрийнхаа хүнийг зүтгүүлэх гээд олон төрөл дээр үзээд бараагүй гэж байгаа. Тиймдээ ч одоо түүний үгийг “айн” гэж тоох хүнгүй, ордонд дэмий л сахартай цай зөөлгөхөөс хэтрэхээ болсон учир бухимдал нь дээд цэгтээ хүрчихээд байгаа юм. Түүн дээр нь давс нэмж, амиа аргацааж дөнгөхгүй Г.Баярсайхан салаавч гарган өдөж байж, дагзаараа савтлаа шанаадуулсан. Өөрөөр хэлбэл хурандаа У.Хүрэлсүх улс төрийн албан тушаал хашиж байж, хурандаа цолтон болчихоод түүгээрээ далайлган, биеэ хамгаалах чадваргүй нусан журуудад гарынхаа загатнааг гарган тайвширч явна. Тэрээр нам гээчийгээ улаан цээжээрээ хамгаалдаг гэдгээ энэ үйлдлээрээ баталж байгаа гэсэн. “Чин хайртаа ард түмэндээ хэлж үзээгүй мөртлөө, “Чиний төлөө үхье” гэж МАН-даа хэлдэг” У.Хүрэлсүхийн үнэн төрх нэг иймэрхүү.
МАН-ын бэлтгэж буй бэлтрэгүүд
Намдаа хайртайгаа шоглож харуулдаг, хувийн тоглолттой гишүүн У.Хүрэлсүхээс гадна олон бий. Бас өгзгөндөө хүрэхгүй гараа мөнгө, амбицаар хүргэж болно гэж итгэдэг У.Хүрэлсүхийн дагуулсан бэлтрэгнүүд ч бий. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар. Монголын баялгаар мөнгөлөг амьдарч буй Н.Номтойбаяр гэгч Л.Оюун-Эрдэнэ мэтийн найз нөхдөө тэтгэж, “хоор”-оороо хүүхэн хүчирхийлж кайф адваг гэдэг, ерөнхийдөө У.Хүрэлсүхийн өөд таталтаар дээш яваа залуус. Тэд мөнгө л төлсөн бол хүнийг амийг нь хорлуулсан ч чадна. Үүнийгээ өнгөрсөн сонгуулиар баталсан. Тодруулбал, Н.Номтойбаярын тэжээсэн бяруу н.Батзориг гэгч нь тэдний хамаг луйвар, булайг нь харамгүй дэлгэсэн. Мэдээж тэр нөхөрт Н.Номтойбаяр “угаадсаа ахиухан өгч, уяаг нь богиносгосон” бол булай нь олонд ил болохгүй байсан биз. Түүний дэлгэсэн баримтан дотор анхаарал татсан цөөнгүй факт байсан ч олон сэжигтэнтэй, фото баримттай гэдгээрээ хүүхэн хүчиндсэн хэрэг, У.Хүрэлсүхэд 600 сая төгрөгийн хахуулийн мөнгийг зургаан том хайрцагт хийн аваачиж өгсөн хэрэг явдал байв. Энэ мэдээлэл цацагдсан даруйд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн “үгүй, тийм юм болоогүй, тэр чинь Н.Номтойбаярын хамаатан” гэж ирээд л булзаж, нөгөө хүчиндүүлэгч хүүхнийг Сэлэнгээс шуурхайлан авчирч, “би хүчиндүүлээгүй” гээд хэлүүлчихэж байгаа юм. Тэгсэн хэрнээ Л.Оюун-Эрдэнэ фэйсбүүк хуудсаар “Би тэр зэргийн хүүхнийг тоож юу яахгүй” гээд биччихсэн байх жишээтэй. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Н.Номтойбаяр Дорнодод ялалт байгуулж ирчихээд “Би мөнгөө төлөөд үйлчилгээгээ авсан” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өөгүй цэвэрхэн нэртүүд худлаа залсан болох нь тодрхой болсон. Баримт дэлгэсэн н.Батзориг ч үнэн ярьсан гэсэн үг. Хүчиндүүлээгүй гээд нулимс унагах шахсан хүүхэн яс юман дээрээ “төлбөрөө аваад” хүчиндуулсан болж таарч байгаа юм. Түүнчлэн Н.Номтойбаяр гэдэг хүүхдийн ачаар Монголчууд 100 сая төгрөг нэг том хайрцаг болдог гэдгийг одоо мэддэг болсон. Харин сүүлийн өдрүүдэд Н.Номтойбаяр У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын “Шинэ дэлхий” телевизийг худалдаж авсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнийг орчуулбал, Н.Номтойбаяр өрөндөө авчихсан байх магадлалтай гэсэн үг байх нь. За тэгээд энэ мэт бол юу ч биш, сүрхий сүрхий хэрэг мандаадаг “товариш”-ууд бол байна аа, байна. н.Сүрэнхорын, н.Түмэнгэрэлийн, “Хадгаламж” банкны, Их өрийн асуудал, Гаалийн н.Баатарын, П.Даш генералын, Ц.Чимэдцэрэнгийн хэрэг гээд цуварч өгнө.
Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан
МАН-ынхан “цөөнхөө тоосонгүй” гээд гомдоод байгаа ч юм шиг, бухимдаад байгаа ч юм шиг, царайчлаад байгаа ч юм шиг яриад байгаа юмуу, зүхээд байгаа юмуу нэг тийм авир гаргаад, гудамжинд гарч тэмцэнэ гэж айлгаад байгаа ч юм шиг, сүрдүүлээд байгаа ч юм шиг байдал гаргаад удаж байна. Гэхдээ өрсөлдөгчөө энэ хэмжээнд хүртэл өширхөх, хариугаа авах нөхцлийг тэд өөрсдөө бүрдүүлснээ тас мартжээ. 2008 оны сонгуулиар олонхи болсон ч бид АН-тай хамтарч засаг барьсан. Бид цөөнхийнхөө үгийг сонсдог байсан гэж ирээд л түүх сөхөөд байгаа юм. Нэгэнт түүх сөхөж байгаа бол нэг мөсөн сөхчих хэрэгтэй байх. 2004-2008 оны парламентын үед “Эх орон ардчилал” эвсэлтэй МАН МАХН байхдаа хамтарч засаг барьж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эвслийг дотроос нь задалж, МАН-ын сайдууд нь засгийнхаа эсрэг гомдол гаргаж унагааж байлаа шүү дээ. Тэгэхэд цөөнхийнхөө үгийг тэд хэр сонсдог байснаа санах хэрэгтэй болоод байна. Тэр түүхэн жилүүдэд хэдэн удаа АН-ыг хагалж, гудамжинд гаргаж, гэрээгээ зөрчиж, нөхөн сонгуулиар Ц.Элбэгдоржийг яаж хулхидан нэрийг нь татуулж байлаа даа. Дайснаа өөрөө сайн бэлдсэн учраас энэ удаагийн сонгуульд АН давуу эрхийг өвөртөлчихөөд байна. МАН муухай дээрээ улцан гэгч болж хоцроод байна. Тэдний хэлж буйгаар бол төд удалгүй уранхай тугаа бариад У.Хүрэлсүхээрээ жад хийгээд гудамжинд гараад “засгийг огцор” хэмээн төрийн эргэлт хийхээр тэмүүлж мэдэх л юм байна. Хэргээ гарахаар ард түмэн гэдэг, хэргээ барахаар нам бүлэг маань гэдэг МАН-ынхан сонгуульд санал өгсөн хүмүүсийн 40 хувийг төлөөлөх эрхээрээ ийнхүү ард түмнээрээ тохуурхаж болж байгаа эсэх нь сонин байна.
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй
Одоо тэд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний амьдралд нэмэр болох үйл хийдэггүй юм гэхэд үг хэлдэг болмоор байна. “Бүлэгтэй болно” гэдэг үгээ хурдан нэг тийш болгохын тулд Н.Алтанхуягийн өрөөний үүдэнд отож, АН-ын гишүүдийг нь тархидаж, З.Энхболдтой хувийн болзоо хийсэн ч яахав дээ. Улс эх орны эрх ашгийн төлөө бардам зангаа цавчиж хаяад өвдөг сөгдөөд ч болов гуйж болохгүй гэж үү. Ард түмэн, түүх тэднийг үнэлж, хүндэтгэх цаг ирэх л байлгүй дээ. АН-ынхан ч гэсэн юм үзээгүй загнаад байхаа больчихмоор юм. Асуудлыг хурцатгаж байхаар эвтэйхэн буулгаад авчих л хэрэгтэй ш дээ, уг нь.
Ш.Булга www.shuum.mn