logo
 Залуу гишүүд “чи, би”-дээ тулах болсон гэнэ

Залуу гишүүд “чи, би”-дээ тулах болсон гэнэ

2012/09/27
Ардчилсан намынхан ирэх сонгуулийнхаа санхүүжилтийг босгоход анхаарч, гишүүдийнхээ татварыг төлүүлж, хандив цуглуулах аян өрнүүлж эхэлжээ. Учир нь УИХ-ын сонгуульд хүч үзэх эрхийн мөнгөө намдаа тушаагаагүй эрхмүүд нэгээр тогтохгүй байгаа гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 50 сая төгрөгөө бүрэн барагдуулаагүй байгаа юм байх. Энэ мэтчилэн хэл аманд өртөөд яваа залуу сайд албан тушаалын хэрэг явдлаасаа болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ам зөрөх болсон дуулдана.

Учир нь хуульч мэргэжилтэй О.Баасанхүү гишүүн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулан өдөр, шөнөгүй суух болсон гэнэ. Гэвч Х.Тэмүүжин сайд энэхүү хуулийг цогцоор нь өөрчлөхөөр мөн л идэх хоол, унтах нойроо умартаж буй юм байх. Тиймээс л эрхэм залуусын хооронд багагүй маргаан дэгдээд байгааг эл хүрээнийхэн шивэр авир хийх болж. Гэхдээ ч эцсийн бүлэгт ялалтыг хаягласан намын гишүүн гэдгээрээ Х.Тэмүүжин сайд санаснаа гүйцэлдүүлэх нь парламентын бичигдээгүй хууль л даа.

Эх сурвалж: "Нийгмийн толь"

Сэтгэгдэлүүд

Дээш