logo
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ... УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн өнцгүүд

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ... УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн өнцгүүд

2012/09/27
Өнцөг №1: Ардын намын журамт цэрэг ээ хө өө өө... У.Хүрэлсүх нам гэж хэлд орсон.
Өнцөг №2: Намынхаа сэлэм, бамбай болж хатуу тэмцэх “ам”-тай... Намаа аврах гээд алчихдаг л болохоос.
Өнцөг №3: Борви нь тэнийгээгүй “бяруу” байхад нь Н.Энхбаяр туслахаараа авч өөд татсаныг мартсан... Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ ээ гэж.
Өнцөг №4: Н.Энхбаярыг “хүүхэн, мөнгө боддог ерөнхийлөгч” гэж даапаалж явсан... Өөрөө бол энэ талаар ёстой “no” гээд байгаа ш дээ.
Өнцөг №5: Мал тэжээвэл ам тосдоно, У.Хүрэлсүхийг тэжээвэл “толгой”... Чадаж байгаа хүнийг яах юм.
Өнцөг №6: Н.Энхбаярыг “хулгайч, луйварчин Ерөнхийлөгч биш шоронд байх ёстой хүн шүү” хэмээн мэдэгдсэн... Одоо түүнийг мэдэгдэл ёсоор болсон.
Өнцөг №7: Уг нь Н.Энхбаяр байгаагүй бол хэн ч бишээрээ л үлдэх байсан... Зодооноороо бол нэрд гарах л байж.
Өнцөг №8: МАСЗХ-г МАХН-ын “жорлон” болгосон түүх бий... Ерөнхийлөгчөөр нь мандаж явсан үе ч бий.
Өнцөг №9: Гамшгийн сайд хийгээд ганц хийсэн ажил нь Л.Гүндалайг аврах шахсан... Гайтай юм шиг сарс, боом, эргүү, галзуу, шүлхий гаараагүй юу...
Өнцөг №10: Мэргэжлийн хяналтын сайд хийгээд Д.Дорлигоог “рекет”-лэж явсан... Далдуур яасныг хэн мэдлээ. 
Өнцөг №11: Улс төрийг судалдаг мэргэжилтэй ч огт мэддэггүй хүн шиг аашилдаг... Гайтай “Х” үсэг хамгийн том баримт.
Өнцөг №12: Цэргийн сургууль гар хөл нь амнаасаа түрүүлчихээд байдаг зуршилтай болгож... Амьд гэрч бол Монгол даяараа л байна.
Өнцөг №13: Яагаав цагдаа зодож, найзыгаа хэвтэрт ортол балбаа биз дээ... Армид алба хаахдаа хатуужих бус дэглэхийг нь сурснаас болсон.
Өнцөг №14: УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг “Намын ажлыг би мэдэх үү, чи мэдэх үү?” хэмээн нармайг нь нээж, дэглээгүй юу... Одоо харин Г.Баярсайхан нүдээ таглуулах шахлаа ш дээ.
Өнцөг №15: У.Хүрэлсүхийн синдром МАН-д халгаатай... Уранхай тугаар шоудаж, нэрээрээ тоглож, намаа “шүдний сойз” болгосон нь багадаад байгаа.
Өнцөг №16: Хадгаламжийн банкны мөнгөнөөс казинодсон хэрэгт нэр холбогдож, аавынд морилох шахсан... “Цолмон эгчээ намайг уучлаарай” гэсэн онигоо гарсан.
Өнцөг №17: У.Хүрэлсүхэд хужаагийн ген байхгүй, хулгайчийн ген байхгүй, худалчийн ген байхгүй. Ийм л Монгол хүн гэж өөрийгөө тодорхойлсон... “Нуун дарагдуулагч” монгол.
Өнцөг №18: Н.Номтойбаяраас 600 саяын авилга авсан гэгддэг... Монголчууд 100 сая төгрөг нэг хайрцаг болдгийг мэдсэн ш дээ. 
Өнцөг №19: "Хадгаламж" банкнаас мөнгө авах нь бүү хэл орж ч үзээгүй, Мэдэхгүй” гэж гүрийсэн түүх бий... Энэ худалчийн генгүй хүний үг байх нь.
Өнцөг №20: Шаггүй “бүдүүлэг” аальтай болохоо харуулсан... Тэр УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж юу байдгийг мартсан байх...
Өнцөг №21: Хадгаламжийн хэргээсээ “дархан эрх”-ийн хамгаалалтан дор мултарч байсан түүх бий л дээ... Санаж болдог л байхгүй.
Өнцөг №22: Харин УИХ-д суух санаархал дөрвөн жил мулт болсон... Гэсэн ч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Өнцөг №23: Би эр хүн шиг ажиллана гэж амласан... Өмнөх нарийн бичгүүд бүгд “манин” байсан байх нь...
Өнцөг №24: Миний ажил хөлбөмбөгийн багаар бол холбон тоглогч гэж тодорхойлсон... Начир дээрээ У.Хүрэлсүх ба бусад нь.
Өнцөг №25: Тиймдээ ч нүцгэлж морь унаад, шалдалж голын усанд зогсоод л... Эхлээд В.Жириновский, дараа нь В.Путин түүнийг “дуурайгаад” л зургаа авахуулсан байдаг.
Өнцөг №26: МАХН МАН болов... “Сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ” хэмээн ам гарсан.
Өнцөг №27: С.Батболдын зөөлөн нь дэндэж, У.Хүрэлсүхийн хурц нь хэтэрч, дунд нь МАН нэгдмэл удирдлагагүй мэт харагдах болов... МАН-ын дарга чинь У.Хүрэлсүх байгаагүй билүү.
Өнцөг №28: Түүний“сэлэм эргүүлэлт” МАН-ын нэр хүндийг унагасан алдааны тал хувийг эзэлж мэднэ... Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыгаа хурцлах шиг болсон.
Өнцөг №29: Парламентад давхиж ороод намынхаа гишүүдийг “ална шулна” гэж цамнаж гарсан... Д.Дэмбэрэлийн ангийнхан гэрчилнэ. 
Өнцөг №30: Н.Энхбаяр МАХН нэрээ авлаа... У.Хүрэлсүх дээд шүүх ажлаа хийсэнд ихээхэн харамссан боловч өнөөх шүүхдээ хандсан гэж байгаа.
Өнцөг №31: Нийслэлийн иргэн гэж намтарлачихаад Сонгууль болохоор Хэнтий явчихдаг... Энэ удаад харин намын жагсаалтаар “даам” гарчихсан.
Өнцөг №32: Сонгуулийн ялагдалд намаа хүргэчихээд жагсаалтаар УИХ-ын гишүүн болчихдог... Нарийн бичгээсээ огцроо л биз дээ. 
Өнцөг №33: Улс төрийн албан тушаал хашиж байж хурандаа цол өвөртлөөд зодоон хийсэн... Хурандаа цол бол хувийн өс, намын нэр аврахад зориулсан бамбай.
Өнцөг №34: Муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл... Хууль гууль болж, хурандаа “Гарьдхүү”-д томордог байгаа.
Өнцөг №35: Намаа өмөөрч байвал цэргийн эргэлт хийсэн ч чадна гэдгээ харуулсан нь тэр гэнэ... Ц.Нямка ч дэмжээд, өмгөөлөөд сүйд.
Өнцөг №36: Ер нь бол МАН-д далайдаг У.Хүрэлсүх, хэрэлддэг Ц.Нямка хоёр өнгөлсөөр ирэв... Үр дүнд нь МАН-д гудамжинд өнөөх хоёр их хуралд.
Өнцөг №37: У.Хүрэлсүхийн дараагийн алхам... “Гарьдхүү” яах вэ, АН-ыг Н.Алтанхуягтай нь нам цохиод өөрөө Путин шиг эзэгнэх.
Э.Болор www.shuum.mn

 

Сэтгэгдэлүүд

Дээш