logo
Дэлхийн машин үйлдвэрлэгчид Хядадын зах зээлд найдлага тавьж байна

Дэлхийн машин үйлдвэрлэгчид Хядадын зах зээлд найдлага тавьж байна

2013/04/19
Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх компаниуд энэ  ням гаригт Шанхайд нээгдэх БНХАУ-ын анхны олон улсын авто үзэсгэлэнд оролцох бололтой байна. 1300 загварын машин үзэсгэлэнд дэлгэн тавих хийгээд үзэсгэлэн ажиллах 9 өдөрт 800 мянга гаруй хүн ирж сонирхоно гэж төлөвлөж байгаа аж. Хятадын зах зээл дэлхийд хамгийн томд орж байгааг дэлхийн авто үйлдвэрлэгчид Шанхайн үзэсгэлэнг гойд сонирхсон явдал нотлон харуулав. Еврогийн бүс болон АНУ-д эдийн засгийн түвэгтэй асуудал тулгарсан учир хятадын зах зээл олонхи компанид өөрсдийгөө аврах боломж олгож байна. Хятад улс 2009 онд автомашины томоохон зах зээл болов. 2012 онд Хятад улсад 19 сая гаруй машин түүний дотор 15,5 сая суудлын машин худалджээ. 2020 он гэхэд хятадын зах зээлд жилд 22 сая машин худалдана. Жил дутмын өсөлт бараг 8 хувь болох боломжтой аж.

Сэтгэгдэлүүд

Дээш