logo
“Нарантуул” найрканы эх орон... “Нарантуул” ОУХТ-ийн өнцгүүд

“Нарантуул” найрканы эх орон... “Нарантуул” ОУХТ-ийн өнцгүүд

2013/04/19
Өнцөг №1: 1970-аад онд «зах» гээч нууц наймааны оргил үе байлаа... Ардчилалд шилжээд хар зах болов
Өнцөг №2: Дэнжийн мянгын дэнжийг хотойтол наймаалцдаг байв... Одоогийн боссууд ганзагачин явсан үе.
Өнцөг №3: Нуга хугын наймаа, хямд өртөгтэй амьдрал... Машины ченж Ш.Сайхансамбуу захыг шохоорхож эхлэв.
Өнцөг №4: 49 саяар худалдаж авав... Одоогийн түүний зүүдэг цаг хоёр дахин илүү үнэтэй.
Өнцөг №5: Чингэлэг байрлуулж, талбайгаа үнэлж, гурван өдөр ажилладаг болгожээ... "Саалийн үнээ"-ний шим сүүний гарцыг нэмэгдүүлэв.
Өнцөг №6: Захын хашаа умгардаж, зай завсар хомсдож эхлэв... Сайхансамбууд санаа төрөв.
Өнцөг №7: Хотын захирагч га га-гаар нь газрыг “зүгээр” өгчигдөг байлаа... Зах буйраа сэлгэв.
Өнцөг №8: Шинэ захаа "Нарантуул" хэмээн нэрийдэж, олон улсын статустай болгосон... Хөдөөнийхөн бараа бөөнддөг газар болсон.
Өнцөг №9: Нүүгээд, нэрээ солиод ч гадаа гандаж, өвөл хөлддөг хэвээрээ... Битүү болчихвол түрээс тэнгэрт гарна.
Өнцөг №10: Ганзагачид босс болж, Нарантуулд өрсөлдөгчид бий болов... Гандан буурахгүй ээ.
Өнцөг №11: Зуд болж, дэлхий хямарсан ч “Нарантуул”-ын ашиг орлого өссөөр байдаг...  Хямрал зах хоёр урвуу порпорцианаль хамааралтай.
Өнцөг №12: 100 мянган хүн өвөл зунгүй лангуу түрээслэн ажилладаг... Хөдөө хотын борог саарал амьдралыг тэтгэгч.
Өнцөг №13: Зах руу ордог татвар өдөрт 2-3 сая төгрөг... Энэ бол жирийн жишээ.
Өнцөг №14: Нохойн битүү туурай, ногоон хурганы арьс, найрка, водка, эм тан, эмс хүүхэн, нохой гахай бүгд бий... Нэг цэгийн мянган үйлчилгээ.
Өнцөг №15: “Нарантуул” бичил үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж байгаа... Нохой хамартаа хүрэхээр усч болдог.
Өнцөг №16: Зах бараадан, амин зуулгаа хийдэг хороолол бий болсон... Монголын хамгийн тэсвэр хатуужилтай хүмүүсийн цуглуулга.
Өнцөг №17: “Нарантуул” найркагийн эх орон... Үйлдвэрлэгч, хэрэглэгч аль аль нь цэцэглэн хөгжсөн.
Өнцөг №18: Халаасны хулгай, булаалт, хулхидалт гаарсан... Амьдралын тэмцэл гэж үүнийг хэлдэг гэсэн.
Өнцөг №19: Атаман гэх шинэ мэргэжил бий болгосон газар... Наймаачид, тэрэгчид бүгд захын атаман эзэн хоёрт татвар төлөх учиртай.
Өнцөг №20: Албан бус зорчигч тээврийн газар... Холыг зорих унаа олдохгүйн зовлон байхгүй.
Өнцөг №21: “Нарантуул” захын наймаа төв хаалганаас эхлэдэг... Өнгө өнгөөр алаглах жимс ерөөстэй.
Өнцөг №22: Хятадын химийн бордоотой жимсийг хир даг болсон даавуугаар арчиж худалдах энгийн үзэгдэл... Манайхан ходоод сайтай хүмүүс.
Өнцөг №23: Захад хоёр том “нойл” зогсоо зайгүй ажилладаг... Нэг хүнээс 150 төгрөг авч, бодит эротикт тоглуулдаг, бас үзүүлдэг цэг. 
Өнцөг №24: Жендерийн тэгш бус байдал ноёлсон орчин... 80 хувь нь дан хүүхнүүд.
Өнцөг №25: Хөдөлмөрийн нөхцөл “Хөгжингүй орны фермерийн аж ахуйн орчноос ч дор” гэсэн дүгнэлт хийгдсэн... Дүгнэж л байдаг шдээ, юун сүртэй юм.
Өнцөг №26: Зах дээр юмаа алдвал цагдаа нь хулгайчтай уулзаад авсан бол өгчих гэж хэлж өгдөг... Хаа ч байхгүй чухал үйлчилгээ.
Өнцөг №27: Машин угаадаг, хардаг хүмүүс захын цагдаа нарт дэмтэй... Жижиг хулгайг хазаарладаг болохоор тэр. 
Өнцөг №28: Нарантуулд үе үехэн “тэнгэрийн од газарт буух” явдал гардаг... УГЖ Б.Сарантуяа, Ч.Улаан гээд л.
Өнцөг №29: “Дүнжингарав” битүү зах баригдаж, Нарантуулчдыг хямрааж байлаа... Даанч өнөөх нь дутуу “төрөөд” “талийгч” болсон.
Өнцөг №30: Харин шөнийн зах нэлээд орлого булаацалдах болсон... Гэхдээ л Нарантуулыг дартлаа удах нь.
Өнцөг №31: Боссынхоо буянаар бараг шалгалт шүүлэгт ордоггүй... Тиймээс л юу ч хийж, яасан ч болдог, эрэлт ихтэй газар байж чаддаг.
Өнцөг №32: Нийслэлд худалдааны төвvvд олон болоод худалдан авагчид цөөрөх төлөв ажиглагдаж байгаа гэсэн... Зах зээлийн жам.
Өнцөг №33: Монгол “бар” улс болсон ч зах хэвээр үлдэх үү... Үүнийг зах зээл, Ш.Сайхансамбуу хоёр шийднэ.

Э.Болор
www.shuum.mn
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш