logo
Дональд Трампыг эсэргүүцэгч Цагаан ордны гадаа өөрийгөө шатаажээ

Дональд Трампыг эсэргүүцэгч Цагаан ордны гадаа өөрийгөө шатаажээ

2019/05/30

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордны өмнө талд байрлах “Ellipse” цэцэрлэгт хүрээлэнд үл таних хүн өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Өчигдөр орон нутгийн цагаар 12-ийн үед өөр дээрээ гал тавьсан байна.

Аюулгүй албаныхан шатаж буй эрийн галыг шуурхай унтрааж, амийг нь аварчээ. Үүний дараа түргэн тусламж ирж, түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн аж. Биеийнх нь 85 хувь түлэгдсэн бөгөөд амь насанд нь аюул учруулахуйц хүнд байдалтай байна.

Нэр нь үл мэдэгдэх этгээд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эсэргүүцэх хөдөлгөөний улмаас өөрийгөө шатаасан байж болзошгүй талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Харин Цагаан ордны төлөөлөгч энэ хэргийн тухай хараахан мэдээлэл өгөөгүй байна.

2017 онд 45 настай залуу Вашингтонд байрлах Трампын эзэмшдэг зочид буудлын гадаа өөрийгөө шатааж байсан хэрэг гарч байв. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан гэрчийн мэдүүлснээр шатахаасаа өмнө Трампын нэрийг дурдаж байжээ.

 

Сэтгэгдэлүүд

Дээш