logo
Нэг жилд худалдаалагдаж байгаа бэлэн хоолны тоо 100 тэрбумд хүрчээ

Нэг жилд худалдаалагдаж байгаа бэлэн хоолны тоо 100 тэрбумд хүрчээ

2013/04/27
Нэг жилд дэлхийн хэмжээнд борлогдож байгаа бэлэн хоолны тоо100 тэрбумд хүрсэн байна. Энэ төрлийн хоол анх худалдаанд гарснаас хойш 50 жилийн дараа өнгөрсөн жилд хоолны худалдаа оргилдоо хүрчээ. Ийм хоол хэрэглэдэг орнуудад Хятад, Индонез болон Япон ордог гэж Осакад байрладаг Дэлхийн түргэн хоолны холбооны илтгэлд дурьджээ. Тус байгууллагын гаргасан судалгааны дагуу түргэн хоол нь “дэлхийн хүнсний стандарт бүхий байнгийн хэрэглээ” болжээ. Холбооны үзэж байгаагаар, дэлхий дахинд бэлэн хоолны худалдаа нь ялангуяа, хөгжиж байгаа орнуудад цаашид өсөх аж.

Бэлэн хоолыг 1958 онд Момофуко Андо бүтээсэн бөгөөд эл төрлийн хоолны компанийг энэ бүтээгдэхүүний томоохон үйлдпвэрлэгчийн нэг Nissin Foods компанийг үүсгэн байгуулжээ.

Тус холбооны мэдээлснээр, 2012 онд дэлхий дахинд 10,4 тэрбум нэгж бараа борлогджээ. Тэдгээрээс Хятад улсын Гонконгод 44 тэрбум, Индонезид 14,1 тэрбум, Японд 5,4 тэрбум болон Вьетнамд 5,1 тэрбум ширхэг тус тус худалдаалагджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш